Дуучин Ч.Уранхолбоо буюу Ану амаржин хүүхэдтэй болсон гэдгээ зарлажээ. Тэрээр өнгөрсөн 2 сарын турш хүүхэд төрүүлсэн гэх мэдээллийг эрс үгүйсгэж байсан нь олон хүнийг төөрөгдөлд оруулж байсан юм.
Харин тэрээр өнгөрсөн зургадугаар сард эх орондоо ирсэн даруйдаа “Гурван гал” эмнэлэгт амаржиж, охин үрээ өлгийдөж авсан гэдгээ саяхан өгсөн ярилцлагадаа ил болгосон юм.
Охиноо төрсөн даруйд тэрбээр энэ бүхнийг эрс үгүйсгэж “Cosmopolitan” сэтгүүлд зураг авахуулснаа олонд дэлгэж суусан. Харин өдгөө хоёр сартай бяцхан охиных нь биеийн байдал харьцангуй дээрдсэн тул олны хар цагаан хэл амнаас болгоомжлох нь багассан дуучин бүсгүй хамаг нууцаа хэвлэлийнхэнд дэлгэжээ
Олны анхаарлын төвд үргэлж байдаг дуучин бүсгүй “Wanted” студийн захирал Б.Бэрцэцэгийн дүү Б.Түвшинбаяр гэгч залуутай ханилсан билээ.
“Миний хайрт өдөр бүр сюрприз барьдаг. Охиноо хэвлийд байхаас нь эхлээд халамжилж, сайн аав болохын тулд суралцсан. Намайг төрөх хүртэл өдөр бүр гэдэсний минь арьсыг язрахаас хамгаалан тос түрхэж, хоол унд, хувцас хунарыг минь зохицуулж ирсэн. Бид хоёр яг л бие биедээ зориулагдсан сайхан хос” гэж ярьсан дуучин Ч.Уранхолбоо одоо урлаг, бизнесийн ажлаас илүүтэй гэр бүлийнхээ амар амгалан амьдралын төлөө зүтгэнэ гэдгээ ч дуулгасан байна.
Ямартаа ч төрсөн, төрөөгүй гэх олон таамаг, төөрөгдөл бий болгосон Ану өөрөө ийнхүү нууцаа задалж, охиноо нуух шалтгаанаа ч тайлбарлан хүмүүсээс уучлалт гуйгаад амжжээ.
www.URLAG.mn