Эдгээр дундаас улс орны хөгжил дэвшилд хувь нэмэр оруулсан олны танил хүмүүс нэлээд хэд байв. Тухайлбал Гавъяат жүжигчин цолоор ахмад жүжигчин, чөлөөт уран бүтээлч Далхсүрэнгийн Гүрсэд, чөлөөт уран бүтээлч Д.Хүрэлхүү, МҮОНРТ-ийн орчуулгын киноны дуу оруулагч, жүжигчин Тавхайжамцын Цэмпилмаа нар энгэрээ мялаалгалаа.
Ангилал: Эрүүл мэнд
Монголын загварын ертөнцийн энэ цаг үеийн төгс илэрхийлэл болж яваа мисс Х.Бадамгэрэл, С.Төгс нар хамтран олон улсын загварын тайзнаа эх орныхоо нэрийг мандуулах чинхүү хүсэл ирмэлзэлтэй чадварлаг загвар өмсөгчдид болоод загварын ертөнцөд хөл тавих хүсэл сонирхолтой охид хөвгүүдийг дэмжиж, хамтран ажиллах эрхэм зорилгод нэгдэн “Andra Model Management” хэмээх агентлагийг байгуулаад хэдийнэ ажилдаа оржээ. Тус агентлагийн үүсгэн байгуулагч нь мисс Х.Бадамгэрэл бөгөөд өдгөө ерөнхий захиралаар нь ажиллаж байгаа бол гүйцэтгэх захиралаар нь мисс С.Төгс ажиллаж байгаа гэнэ.
Жүжигчин, дуучин, хөтлөгч гээд олон талын авъяастай “X ТҮЦ” продакшны жүжигчин Т.Бархүү өнөөдөр СТӨ-ний тайзнаа тоглогдсон “Сэрүүн хасын нууц” эмгэнэлт драмын жүжгийн төгсгөлд “Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан” цол тэмдэгээр энгэрээ мялаалгалаа. Түүнийг “Сэрүүн хасын нууц” жүжгийн “Жиган”-ы дүрийг болоод тайз дэлгэцийн олон арван бүтээлүүдэд өөрт ноогдсон дүрийг чадварлагаар бүтээснийх нь төлөө төр засаг, түмэн олон үнэлж буй урамын илэрхийлэл болсон шагналыг ССАЖЯ-ны Соёлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Оргил алтан тайзан дээр нь гардуулан өгсөн юм.
Түүнчлэн киноны нээлтийн үеэр олныг баярлуулсан нэгэн үйл явдал болсон нь жүжигчин топ модель Д.Пүрэвсүрэн “Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан” цол тэмдгээр шагнуулсан юм.
Түүний хувьд СУИС-д жүжигчний мэргэжил эзэмшиж төгссөн бөгөөд “Хувьсал” продакшнаас уран бүтээлийн гараагаа эхлүүлж “Гоёлын даашинз”, “Цасан охин”, “Боолын гэрээ”, “Цэлмэг тэнгэр”, “Гэр” зэрэг тайз дэлгэцийн олон арван бүтээлүүдэд сүүлийн 10 гаруй жилийн турш гол ба туслах дүрийг чадварлагаар бүтээж ирсэн авъяаслаг уран бүтээлч билээ.
Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч,Sweetymotion хамтлагийн продюссер МУСТА Б.Чинбат “Давтагдашгүй” хэмээх тоглолтоо “Univision”-ий бүх хэрэглэгчдэд зориулан HD форматаар видео санд нь байршуулжээ. Энэ тухайгаа Б.Чинбат өөрийн албан ёсны “facebook” хуудаснаа ийн нийтэлжээ.
Хүүхдэд зориулсан “Хандгай” театрыг үүсгэн байгуулсан алиалагч Л.Нурбуланыг Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас Жуух бичгээр шагнасан байна. Тэрбээр анх…
Монголын рок поп урлагийн хар азарга хэмээгддэг “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн бие даан гаргасан “Тэнгэрлэг андууд”, “Харанга Лхагваа”, “Нарыг хайрла”, “Замбатив” хэмээх дөрвөн цомог нь дэлхийн хөгжмийн хамгийн том цахим хуудас болох itunes-т байршин эх орондоо төдийгүй гадаадад суугаа түүний үнэнч шүтэн бишрэгчдэд хүрч эхэллээ.
Төрийн соёрхолт дуучин Д.Болд өөрийн уран бүтээлүүдээ Itunes-ээр дамжуулан дэлхий дахинаа танилцуулж эхэлж байсан нь саяхан. Тэгвэл яг өнөөдрийн байдлаар түүний “Монгол Поп-2” цомог Itunes-н хамгийн шилдэг борлуулалттай 10 цомгийг тэргүүлж байна. Тус цомог нийт 7 дуунаас бүрдэж байгаа бөгөөд 6.93$-аар худалдаалагдаж байна. Үүгээр ч зогсохгүй түүний “Хайрын Хүч” цомог нь чартын 2-р байранд явж байна. Өмнө нь Монголын уран бүтээлчийн цомог дэлхийд тэргүүлж байсан тохиолдол байхгүй бөгөөд энэ нь анхдагч болж чадсан байна.
Монгол түмний цэнгэлийн их эгшиг хэмээгддэг ардын язгуур урлагийн нэрийг дэлхийн олон улс орнуудаар олонтаа дуурсгаж яваа “Домог” хамтлагийн морин хуурч МУСТА “Д.Шинэцог-Гени” авъяас билгээрээ амьдруулсан яруу тансаг хуурын аялгуунуудаас бүрдсэн “Өнө мөнхлэй” хэмээх шинэ цомгоо өлгийдөн авжээ.
“Voice” хамтлагийн чадварлаг дуучин Д.Отгонжаргал Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаалаа.Тэрээр зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Ану хатан” түүхэн киноны гол дүрийг бүтээж, үзэгчдээс өндөр үнэлэмж авсан тухайгаа “Би Ану хатны Монголын түүхэнд байгуулсан гавьяаг харуулахаас гадна эмэгтэй хүний уужуу ухаан, энэрэнгүй сэтгэлийг гаргахыг хичээсэн.