Ангилал: Эдийн засаг

Өнгөрсөн амралтын өдрүүдэд “UB Palace”-ын концертын их танхим үзэгчдээр пиг дүүрч, рок, попоор хоёр өдөр амьсгалсан юм. Энэ бол “Хурд” хамтлагийн гитарчин, ая зохиогч Б.Отгонбаяр анхны бие даасан “Чи минь байгаа болохоор” тоглолт байлаа. Түүний 20 жил “Хурд” хамтлагтай болон рок, попынхонтой хамтран хийсэн хит дуунуд энэ л үдэш тайзнаа эгшиглэн танхим дүүрэн үзэгчдийг хэдэнтээ суудлаас нь босгож, бүжиглүүлсэн.

“Хурд”-ын Отгонбаярыг гитаргүй төсөөлөхийн аргаүй. Тиймдээ ч түүний тоглолт гитарын гоцлолоор эхэлсэн. Амьд хөгжмийн нүргээн бут авсан энэ тоглолтыг тэрээр өөрийн эмоциороо хөтлөн үзэгчдэд дуу бүрийнхээ өмнө бяцхан түүх ярин, уран бүтээлчтэй анх хамтран ажилласан дурсамжаа хуваалцан үзэгчдэд чадварлаг хөтлөгч болохоо харуулаад амжсан шүү.

Хятадын топ их сургуулийн нэг болох “Чинхуа” сургуульд сурч байгаа дуучин цаашид бизнесийн удирдлагаар магистр хамгаалахаар төлөвлөж байгаа аж. Мөн Италийн эстрад дуу дуулаачийн их сургуульд суралцах шалгалт өгч, тэнцсэн гэнэ. Тиймээс урлаг болон бизнесийн алинаар нь явахаа шийдэж чадахгүй “ацан шалаа”-нд ороод байгаа сурагтай. Гэхдээ юуны өмнө хагас жилийнхээ хэлний бэлтгэлийн сургуульдаа сураад төгссөний дараа Итали явах эсэхээ шийдэх гэнэ. Хэзээнээс гоо сайхандаа анхаарч ирсэн дуучин Ану боловсролоо дээшлүүлэхээс гадна гоо сайхны хагалгаанд чамгүй хэдэн удаа орсон. Хамгийн сүүлд гэхэд биедээ алтан утас суулгуулсан аж.

Нэгэн үе залуусын шүтээн болж тэдэнд зориулсан олон гайхалтай уран бүтээлүүдийг туурвиж байсан дуучин “ВХ” өдгөө уран бүтээлээ завсарлаж хувийн амьдралдаа анхаарлаа хандуулах болсон. Түүнийг чадварлаг сайн дуучин гэдэгтэй хэн ч маргахгүй нь адил чадалтай сайн аав, сайн хань болсон хэмээн фенүүд нь ярих болжээ. Тэрээр өөрийн фэйсбүүк хуудсандаа жаргалтай гэр бүлийнхээ зурагнуудыг үргэлж нэмдэг нэгэн ажээ.

Монголын яруу найраг утга зохиолын “ноён уул” Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч, “Болор цом” наадмын гурван удаагийн эзэн Б.Лхагвасүрэнгийн “Эжийтэйгээ байхад би баян байсан” “Боржигоны бор тал” зэрэг шүлгийг нь сурагч ахуй насандаа цээжлээгүй хүн үгүй байх.

“Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн өчигдөр болсон хамтлагийнхаа 15 жилийн ойн тоглолт дээр гэргий Жулианнадаа хайраа илэрхийлэн, 999 ширхэг сарнайн баглаа бэлэглэв.

“Би хайртай эхнэртээ хандан алтан тайзан дээрээсээ сэтгэлийн үгээ хүргэмээр байна. Алдаж, оносон цаг мөч бүрт дэргэд минь байж, хөөрхөн охин төрүүлж өгсөн ханьдаа сарнай цэцгээр бэлэг барих гэсэн юм” гээд тэвэр дүүрэн улаан сарнай барьсаар охин, эхнэр хоёр дээрээ очсон юм. Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн эхнэрийг Б.Энхбадам гэдэг ч Жулианна нэрээр олонд танил болсон юм. Хосууд Зөөлөнсий хэмээх охинтой.

УДЭТ-н жүжигчин МУСТА Г.Отгонцэцэгийн талаар сүүлийн үеийн хэвлэлүүдээр МУГЖ Г.Ариунбаатартай хайр сэтгэлийн холбоотой болж хэмээн шуугсаар байгаа билээ. Түүний энэ мэдээлэл үнэний ортой байж магад хэмээн сайтар сурвалжилтал Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын шинэ уран бүтээл “Гоолингоо” дуулалт жүжгийн гол дүрд хамтран тоглож байгаа ажээ.

Тэд жүжгийнхээ бэлтгэл сургуулилтын үеэр зохиолдоо уусаж биесдээ дурлаж, хайрлацгааж байгаа бөгөөд тэдний энэ байдал нь ийнхүү ташаа мэдээлэл цацагдахад хүргэсэн байна.

Юутай ч тэдний шинэ уран бүтээлд өндөр амжилт хүсье

Энэ онд 15-н жилийн ойн тохиож буй “Sweetymotion”, “Номин талст” нар хамтарсан уран бүтээл туурвиж буй гэдгээ зарлаад байгаа билээ. Тэдний хамтран дуулах шинэ дууны бичлэг эхэлсэн гэнэ. Тоглолтын үдэш эгшиглэх гайхалтай уран бүтээлийн аяыг “Харанга”-ын Чука бичсэн бол үгийг “Номин талст”-ын залуус “Харанга”-ын Лхагваатай хамтран тэрлэжээ.

“Номин талст” хамтлагийн 15 жилийн ойн тоглолт есдүгээр сарын 29, 30-нд “UB Palace”-ын концертын их танхимд 19.00 цагаас болох бөгөөд тоглолтын тасалбар нь хэдийнээ худалдаанд гаржээ.

Монголын рок поп урсгалд анхлан доргио дуулалт сонин содон стил имиджээрээ ялгаран цойлж гарж ирсэн охидын “Гала” хамтлагийн ахлагч Ану буюу Уранхолбоо одоог хүртэл рок попын ертөнцөд өөрийн гоо үзэсгэлэн стил имиджээрээ ялгарсаар байгаа билээ. Тэрээр энэ намар өөрийн боловсрлдоо хөрөнгө оруулалт хийхээр Сингапурыг зорьсон бөгөөд хичээл сургалтынхаа чөлөөт цагаар далайн эргээр аялаж амарч явах дуртай ажээ. Ингээд түүний ягаахан бикинитэй далайн эргийн аялалын зурагнуудыг толилуулж байна.

МУГЖ С.Жавхлан Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг сүйдэж байгаа талаар дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрээр “Би Өмнөговь аймгийн Гурвантэс сумын тухай сонсоод “Нутгийг минь арилжихийг би тэвчихгүй. Нуурыг минь ширгээхийг би тэвчихгүй” хэмээн ихэд бухимдаж байна. Тэдэнд нутгийн иргэд уух усгүй, мал нь идэх өвсгүй болсон байна. Мөн нүүхгүй гэсэн айлыг тойруулж, газар ухаж, ухсан нүхэнд нь тэмээ, мал унаж үхэж байна.

“Цуутай хүүхэн хуримгүй, дуутай тэнгэр хургүй” гэдэг үнэн бололтой. Монголын урлаг, соёлын нүүр царай болсон бүсгүйчүүд амьдралаа аз жаргалтайгаар эхлүүлсэн ч нэг л өдөр салж, энгэртээ тэврэх үртэйгээ хоцорсон бүсгүйчүүдийн тоог нэмсээр байна. “Өрх толгойлсон олны танил ээжүүд” цувралийг уншигч танаа толилуулж байна.