“Шинэ-Үе” продакшны жүжигчин Ц.Алдармааг царай зүс сайтайн дээр өв тэгш бие хаатай сайхан бүсгүй гэж үзэгчид дуу нэгтэй хүндэлдэг. Тэгвэл жүжигчин бүсгүй саяхан өөрийн цахим хуудаснаа тячаангүй өгзгөө ил гаргасан зургаа байрлуулсан нь олон зуун сэтгэгдэл авсаар байгаа ажээ.
Ангилал: Эдийн засаг
Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуурийн гоцлооч Э.Амартүвшин энэ сарын 24-нд Испанийн “Valencia Opera”-д олон улсын хэмжээнд анх удаа Ж.Вердийн “Риголетто” дуурьт тоглох гэж байна. Уг дуурийг анх удаа олон улсын дурийн гоцлоочидтай хамтран ийнхүү үзэгчдийн хүртээл болгоход бэлэн болжээ. Э.Амартүвшин өнгөрсөн зургадугаар сард Бээжинд болсон Пласидо Домингогийн нэрэмжит “The Placido Domingo’s Operalia” олон улсын дуурийн дуучдын уралдаанд амжилттай оролцон тэргүүн байрыг эзэлсэн юм. Түүнд алдрын алтан медалийг Ж.Вердийн “Риголетто” дуурийн Риголеттогийн ари авчирсан билээ.
“Гурван охин” хамтлагийн дуучин Ану амаржсанаас нэг хэсэгтээ тайзан дээр гараагүй.Ойрын үед тус хамтлагийнхан уран бүтээлийн олз омог арвинтай гурван шинэ домог хэвлэлтээс гаргаж, цомгийн баяраа тун удахгүй хийх гэж байгаа гэнэ
Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аюурзана ирэх сарын 2-нд “Интер ном” номын дэлгүүрт уншигчидтайгаа уулзана. Зохиолч 1988-1994 онд ОХУ-ын Москва хотноо М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд суралцаж төгссөнөөс хойш орчуулгын болоод үргэлжилсэн үг, яруу найргийн олон номоор уншигчдынхаа оюуны цангааг тайлсан билээ.
“Маск” продакшний сор болсон, Монголын сайхан бүсгүйчүүдийн тоонд зүй ёсоор багтах залуухан, халуухан жүжигчин А.Гэрэлцэцэгийн тухай 24 сохирхолтой баримтыг хүргэж байна.
Рок поп урлагт 14 настайдаа анхлан хөл тавьж “Харанга хамтлагаас ”Үгүйлэн санана” дууг нь дуулах эрх аваад хязгааргүй их баярлаж явсан тэр жаахан охин өдгөө олонд танигдсан дуучин болжээ.
Түүнээ хойш өдий хүртэл хугацаанд түүний хөгжмийг харах үзэл бодол багагүй өөрчлөгджээ. Рок попын ахмад, дунд үеийн олон уран бүтээлчид ч итгэл найдвар тавин байгаа залуу уран бүтээлчдийн дундаас Маралжингоог онцлон нэрлэдэг нь бас учиртай. Одоогоор Маралжингоо нь шинэ уран бүтээл дээрээ ая зохиогч Гангатай хамтран ажиллаж байгаа юм байна. Энэхүү уран бүтээл нь улиг болсон поп-баллад биш өөр сонирхотой хөгжимөөр нь хийгдэж байгаагаараа маш онцлог болно хэмээжээ.
Энэ гарчгийг уншсан хэн боловч хэний тухай бичих гэж байгааг төвөггүй ойлгох биз ээ. Тийм ээ, үнэхээр Б.Жамъяндагва бол Монголын балетын урлагийг үүсгэн хөгжүүлж, гардан зохион байгуулсан хүн. Түүний дэглэн найруулсан дэлхийн сонгодог болон үндэсний, орчин үеийн балетын жүжгүүд нь үзэгчдийн гоо сайхны таашаалд нийцэн, үе үеийн балетын жүжигчдийн ур чадварыг сорьж, Монголын балетын урын санг баяжуулж, гол ноён нуруу нь болсоор байна.
Монголын алдарт “Мандухай сэцэн хатан”-ы дүрийг дэлгэцнээ амилуулах хэн хүнд заяахгүй эрхийг авсан тэрээр азтай жүжигчин билээ. Энэхүү киноны хамгийн агуу дүрийг бүтээснээрээ Төрийн шагнал хүртэж байсан юм. Өнөөдрийг хүртэл ардын жүжигчин маань хаа явсан газартаа Мандухай сэцэн хатны дүрээрээ овоглож яваа нэгэн. Жүжигчин Н.Сувд өдгөө 60 насын босгыг давсан ч саяхнаас үсэндээ анхаарах болж шараар будуулсан байна. Өмнө нь байнга үндэснийхээ дээлээр гоёж явдаг байсан жүжигчинг үснийхээ өнгийг ийнхүү өөрчилөхөд гайхах нэгэн байтал сайшааж байгаа хүмүүс ч байгаа гэнэ шүү.
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, өгүүлэхүйн урлагийн мастер, яруу найрагч Ш.Гүрбазарын “Бодоход л инээдтэй шүү” нэртэй тоглолтоо энэ сарын 16,17-нд хоёр өдөр амжилттай зохион байгуулжээ. Түүний тоглолтод өгүүлэхүйн урлагийн бүтээлүүд буюу улс төр, нийгмийн амьдралын элэглэлүүд хөврөж, үзэгчдийг баяр хөөрөөр дүүргэж байсан юм. Тоглолтын найруулагчаар Н.Наранбаатар, зураачаар “Тэнгэрийн хүү” бүтээлийн тайзыг урласан Ж.Ганхуяг нар ажилласан байна.
Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, Sweetymotion” хамтлагийн продюсер Б.Чинбатын “Эзлэн” хэмээх тоглолт энэ сарын 17-19-нд буюу өнөөдрөөс эхлэн “Улсын цирк”-т болно. Тоглолт нь болох гэж буйтай холбогдуулан түүний тухай сонирхолтой 24 баримтыг хүргэж байна.