Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Одод»Тимоны ээлжит амбийц нь МОХ-ын ерөнхийлөгч үү?
Одод

Тимоны ээлжит амбийц нь МОХ-ын ерөнхийлөгч үү?

Урлаг Урлаг22/08/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
download_(2)1774847292012-08-22-15-48[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

 

Оюутны эрх ашгийн төлөө ажилладаг Монголын Оюутны Холбоо ээлжит ерөнхийлөгчөө  сонгох гэж байна. Өмнө нь энэхүү холбооны ерөнхийлөгчөөр сангийн дэд сайдын албыг хашиж байсан Ч.Ганхуяг байсан ч түүнийг оюутны өмнө  хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байна хэмээн үзэж огцрох шаардлага хүргүүлээд байсан.  Харин тэрээр УИХ-ын сонгуульт ажлаасаа болоод өөрийн хүсэлтээр ерөнхийлөгчийн суудлаасаа түдгэлзэн энэ хугацаанд МОХ нэг хэсэг байр суурьгүй ганхсан гэж болно.

Хасын Ганхуяг , ардын намын анхны жигүүр ургуулсан Б.Ганхуяг гэхчилэн тус холбоог шилдгүүд удирдаж байсан гэхэд үнэнээс нэг их халихгүй болов уу? Тиймээс ч одоо шилдгийн шилдэг хүн удирдах цаг ирээд байна.  Харин сүүлийн үед өнөөгийн боловсролын салбарт түүчээ болж яваа залуу боловсон хүчин Н.Учралыг тус холбооны хоосон орон зайг бөглөх гэж байна гэх бор шувуу хаа сайгүй жиргэж байгаа бололтой. Уг нь бол гадаадын улс орнуудад хамгийн нөлөө бүхий холбоонд тооцогддог МОХ-ны  ерөнхийлөгчөөр тус салбарынх нь хүн сонгогдвол оюутны эрх ашиг , ирээдүйн төлөө ажиллаж ихийг хийж бүтээнэ гэж битүүхэн бодож яваа залуус олон байна. Ноён Н.Учралын хувьд энэ жил УИХ-ын сонгуульд дэвшинэ гэж байгаад нас залуу цус шингэн учраас энэ удаад татгалзан намынхаа сонгуулийн ажилд зүтгэнэ гээд хаа сайгүй лекц зохион байгуулж, ардын мэдээ хөтөлж, шаггүй сайн ухуулагч гэдгээ харуулаад амжсан.  Түүний талаар цухас дурдвал тэрээр одоо Монголын Рояал Академийг байгуулан амжилттай ажиллаж Монголын боловсролын түүхийн хуудсыг бичилцэж яваа залуу боловсон хүчин.Харин тэрээр энэ удаад МОХ-ны ерөнхийлөгчийн зөөлөн сэнтийд санаархсан бололтой . Ачааны хүндийг үүрнэ гэж ам бардам дуугардаг ардын намын ах нарыхаа араас тэрээр МОХ-ын ачааг үүрнэ гэж том дуугарч яваа бололтой.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Одод Урлаг

Яруу найрагч Н.Минжинсайханы “Амьдрал чамдаа” шүлэг, дууны хос цомог хэвлэгдлээ

16/08/2022
Одод Урлаг

“Дэлхийн мисс”-т оролцох эрхээ авсан А.Бөртэ-Үжин Пуэрто Риког зорилоо

23/11/2021
Одод Урлаг

Ө.Пүрэвжаргал “Хурд”-ын Д.Отгонбаяртай хамтран дуулна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Балетын гала” тоглолт тавдугаар сарын 24 -нд УДБЭТ-ын тайзнаа болно

16/05/2025

“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны оролцогч Michi “Уулзвар“ олон ангит кинонд тогложээ

16/05/2025

Үндэсний номын баяраас онцлох 10 шинэ ном

16/05/2025

Ган-Эрдэнийн Гансүлд өсвөрийн хөгжимчдийн олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлжээ

16/05/2025

“Blackpinк” аялан тоглолтоо “Deadline” буюу “Эцсийн хугацаа” гэж нэрлэжээ

16/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.