Ларри Кинг 1933 оны намар Америкийн еврей гэр бvлд төржээ. Жижигхэн ресторан ажиллуулан гэр бvлээ тэжээж байсан эцэг нь Ларриг есн настайд нь өөд болсон аж.
Энэ гэнэтийн vхэл тэдний гэр бvлд хvндээр тусаж Ларри хичээлдээ муудаж, vvний улмаас коллежид элсэн орж чадаагvй юм.
Ахлах сургуулиа төгсөөд Кинг радио нэвтрvvлэг ихээр сонирхон радио, телевизэд ажилд орохыг хичээх болсон юм. Кинг мєрєєдлєє биелvvлэхээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл тєдийлєн сайн хєгжєєгvй байсан Машмийг зорьж тэндхийн радиод ажилд оржээ. Тэр үед радиогийн нэг нэвтрvvлэгч ажлаасаа гаран Кингд нэвтрvvлэг хєтлєх анхны боломж олдсон аж. Ийнхvv Кинг 1957 онд анх удаа эфирт гарав. Тэрбээр өглөө нь морин уралдааны талаар нэвтрvvлэг, өдөр нь хоёр мэдээ орой нь спортын хєтєлбєр хөтөлж байлаа. Хэт шашны утгатай гэж vзэн багын Зейгэр гэсэн нэрээ Кинг болгон хоёр єдрийн дараа анхны ярилцлагаа нэрт дуучин Бобби Даринтай хийсэн юм. Энэ нь тvvнийг нэрд гарах эхлэлийг тавьсан гэхэд болно. Хэдэн жилийн дараа алдарт хошин шогийн жvжигчин Жэки Гилсонтой хийсэн ярилцлага тvvнийг алдрын оргилд гаргасан юм. “
Удалгүй Кинг єєрийн “Ларри Кинг шоу”-г “CNN” сувгаар нэвтрvvлж эхэлсэн байна. Тєрєл бvрийн салбараас янз бvрийн хvмvvсийг урин оролцуулж маш єргєн хvрээтэй сэдвээр, тэр дундаа маргаантай байгаа асуудал, улс тєрийн хуйвалдаан, хувь хvний талаар ярилцдаг энэ нэвтрvvлгээрээ Кинг дэлхийд танигдсан юм. Ларри зочинтойгоо гайхмаар эрс шулуухан ярилцаж байгаа нь бусад хєтлєгчдєєс ялгаруулж єгдєг билээ. Тэрбээр шоундаа ямар ч дэмий сул яриа үүсгэдэггvй, маш их “эмоци”-той чєлєєтэй байж, бас ч гэж нэлээд хошин уур амьсгал бvрдvvлж чаддаг байна. Кинг “Би уригдсан зочныхоо талаар судлалгvй, шууд ярилцлагаа хийдэг” хэмээн ярьдаг. Кинг нийт 40 мянга гаруй хvнтэй ярилцлага хийсэн аж.
Кингийн хувийн амьдралын тухайд гэвэл зургаан єєр бvсгvйтэй долоон удаа гэрлэж байжээ. Анх 1952 онд ахлах сургуулиа төгсмөгцөө Фрада хэмээх vзэсгэлэнт бvсгvйтэй хуримласан ч удалгуй салсан байна. Дараа нь 1961 оны хавар алдарт “Плейбой” сэтгvvлийн модель Элинтэй гэрлэсэн хэдий ч хоёр ч жил бололгvй салцгаасан аж. Гэрлэлтээ цуцлуулмагцаа Мики хэмээх бvсгvйтэй ханилж охинтой болсон байна. Дөрвөн жилийн дараа салснаасаа хойш Кинг дахин гурван удаа гэрлэсэн юм. 1997 онд одоогийн эхнэр Шонтойгоо учирч гурван хvvгийн хамт одоог хvртэл хамтдаа амьдарч байна.
Ларри Кинг долоон эхнэрээсээ гадна гурван бvсгvйтэй холбоотой байсан гэдэг. 1987 оны өвөл Кинг зvрхний шигдээс туссан байна. Тамхийг өдөрт хайрцаг хайрцгаар нь татдаг байсан нь гол шалтгаан юм. Үүндээ огтхон ч санаа зовдоггvй бvр нэвтрvvлгийнхээ дундуур татаад сууж байсан удаатай. Харин өвчний оношоо мэдээд өөрийгөө хянаж, биеэ бодох цаг болсноо ойлгож тамхи татахаа больсон юм. Кинг зvрхний өвчинтэй хэрхэн тэмцэж байсан тухайгаа “Амьдралыг минь өөрчилсєн аймшигт зүрхний шигдээс” номондоо бичжээ. Эдгэрснийхээ дараа “Ларри Кинг сан” байгуулж буяны үйлсэд харамгvй оролцох болж Вашингтоны их сургуульд суралцах эмзэг бvлгийн оюутнуудад нэг сая долларын сургалтын тэтгэлэг олгодог болсон байна. Энэ сангаа 2006 онд 2,5 сая долларын хөрөнгөөр байгуулсан юм.
Кинг нэвтрүүлгийн олон шагнал авч байснаас хамгийн том нь Америкийн шилдэг нэвтрvvлэгч болон шилдэг цуврал ярилцлагын шагнал юм. Мөн бvх цаг үеийн хамгийн сайн радио бас телевизийн нэвтрvvлгvvдээс дөрөвдугээр байрт шалгарсан бөгөөд радио болон телевизийн “Шилдэг арав”-т багтаж чадсан цорын ганц сэтгүүлч аж. Мөн Ротари клубын хvндэт гишvvн болсноор АНУ-ын Еренхийлөгчийн нэрэмжит шагнал хvртэж байжээ.
2010 оны сүүлээс Ларри Кингөөрийн 25 жил хөтөлсөн “Larry King Live” ярилцлагын цагийн хөтөлбөрөөзогсоож зодог тайлж байгаа гэдгээ мэдэгдсэн билээ.
Нэвтрүүлгийг хаах шийдвэр гаргах болсон нь хөтөлбөрийн үзүүлэлт буурсан болон Кингийн гэр бүлийн хэрүүл маргаантай холбоотой гэж Си-эн-эн суваг тэмдэглэжээ.
Тэгвэл алдларт хөтлөгч маань саяхны нэг өдөр папарацичидын дуранд нэг иймэрхүү байдалтай өртжээ.