Ангилал: Эдийн засаг

Нийтийн дууны ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг хэдийнээ бий болгож чадсан МУСТА А.Түмэн-Өлзий “Олон улсын эмэгтэйчүүдийн баяр”-ыг тохиолдуулан “Гэгээ билээ би” хэмээх хоёр дахь уран бүтээлийн тоглолтоо өчигдөр Монгол бөхийн өргөөнөө танхим дүүрэн үзэгчдийн тасралтгүй түрэх уухайн дуутай ёслол төгөлдөр толилууллаа.

Арван жилийн өмнө буюу 2008 онд нэгэн уянгалаг хоолоотой дуучин бүсгүй “Сэтэрт тал” хэмээх дууг уртын дууны өнгө аястайгаар нийтийн дууны жанраар чадварлагхан дуулж, дуунд дууртай дуучин ард түмний сонирхлыг татаж эхэлсэн. Өдгөө тэр дуучин бүсгүй “МУСТА А.Түмэн-Өлзий” хэмээх нэр алдарын эзэн болж, түмэн олны хайр хүндлэлийг хүлээсэн. Ийнхүү дуучин А.Түмэн-Өлзий сүүлийн арван жил уран бүтээлээ туурвихдаа 2013 онд анхны уран бүтээлийн тайлан тоглолтоо “Баясгалантай сайхан” хэмээн нэрийдэж Монгол бөхийн өргөөг үзэгчдээр дүүргэн амжилттай хийж байсан.

Монголын цэнгээнт бүжгийн “Хатан хаан” цол хүртэж байсан Батсүхийн Эрдэнэтуяа хатагтай Америкийн жүжигчин Стивен Сигалын гурав дахь эхнэр билээ. Стивен Сигал 2001 онд Монголд ирж Чингис хааны тухай кино хийнэ, хатны дүрийн жүжигчин сонгон шалгаруулна гэж байхдаа ирээдүйн эхнэрээ шалгаруулсан.Б.Эрдэнэтуяа таван жил хувийн туслахаар нь ажилласны эцэст түүний эхнэр болсон юм.Тэд энэ жил Монголд цагаан сараа тэмдэглэхээр иржээ.

“…40 орчим насны хос. Нөхөр нь зураач, эхнэр нь нэгэн зочид буудлын захирал. Тэдний амьдралд хүний хүсдэг бүхэн бий. Гэхдээ нэг л зүйлд сэтгэлд гандуухан амьдардаг…” Энэ бол “Gerelt” media групп, “Event Masters” компанийн хамтын бүтээл “LOVE STORY” уран сайхны кино юм. Гэгээн хайрын өдрийг угтан гарч буй уг киноны дууг залуу дуучин “Секо” гэх бүсгүй дуулжээ. Түүний хувьд МУГЖ Дашкагийн гарын шавь нарын нэг бөгөөд уран бүтээлийн ажлаа ийнхүү “”LOVE STORY” киноны дуугаар эхлүүлсэн байна.

Өчигдөр буюу 2018 оны хоёрдугаар сарын 8-нд МСНЭ-ийн 17-р их хурал хуралдаж, миний бие 2011 оноос хойш хашсан МСНЭ-ийн Ерөнхийлөгч хэмээх хүндэт албаа дараагийн Ерөнхийлөгч Х.Мандахбаярт өглөө. Оны өмнө л ярилцлага өгөхдөө хэлж байсан ёсоороо тамгаа авч зулралгүйгээр газар дээр нь гардууллаа. Хадаг, мөнгөн аяга энэ тэр бэлдсэнгүй ээ. Харин 1951 оноос хойш өөрийн байргүй явсан байгууллагынхаа анхны үл хөдлөх хөрөнгө болох 43 амметр офисын зориулалттай байрны гэрчилгээн дээр тавьж өглөө. МСНЭ-ээ ямар ч байсан толгой хоргодох оронтой болгоно гэж өмнөх их хурал дээр амласнаа биелүүллээ.

Гэр бүлийн хүчирхийллийн хар бараан сүүдрийг харуулсан “Ларьдма” кино нээлтээ хийсэн цагаас үзэгчдийг шуугиулсан. Одоогоос дөрвөн жилийн өмнө уг киног Ж.Сэнгэдорж найруулж, гол дүрүүдэд жүжигчин Д.Пүрэвсүрэн, Б.Навчаа нар тоглосон. Тэгвэл тус киноны уран бүтээлчид дахин нэгдэж “Амьдрал” нэртэй шинэ уран бүтээлээ толилуулах гэж байна. Сонирхуулахад топ модель, жүжигчин Д.Пүрэвсүрэн нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Амьдрал” бол “Ларьдма” киноны хоёрдугаар анги биш. Өөр нэгэн эмэгтэйн амьдралыг хүүрнэсэн тэс өөр зохиол. Хамгийн гол нь сайн уран бүтээл туурвихад л гол анхаарлаа хандуулж байна. Киногоо гарсны дараа олон улсын фестивальд сойх бодол бий” гэжээ.

Шведийн Нобелийн хорооноос Монгол Улсын Шинжлэх ухааны академид ‘2018 оны Нобелийн утга зохиолын шагналд өөрийн орны зохиолчоо дэвшүүлнэ үү’ гэсэн албан ёсны захидал нэгдүгээр сарын эхээр иржээ. Энэ дагуу Монголын зохиолчдын эвлэл тэргүүтэй мэргэжлийн байгууллагууд зохиолч, яруу найрагч Дамдинсүрэнгийн Урианхайг 2018 оны Нобелийн утга зохиолын шагналд нэр дэвшүүлэхээр ярилцаж байгаа аж.

Морины дуучин хэмээн алдаршсан МУГЖ Г.Батбаярын эрүүл мэндийн байдал хүнд байгаа учир Нийтийн дуучдын нэгдсэн холбооноос түүнд зориулж хандивын тоглолт хийж, хөрөнгө мөнгө бүрдүүлэх ажлыг зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл өчигдөр Монгол бөхийн өргөөнд түүнд зориулсан тоглолт амжилттай болж, түмэн олон гавъяатдаа туслах сайхан сэтгэлээр танхим дүүрэн цугласан байна.

Амьдралынхаа 30 жилийг Монголын хөгжмийн урлаг тэр дундаа рок попын хөгжилд зориулсан Зууны манлай эстрадын дуучин, гавьяат жүжигчин Б.Сарантуяагийн амьдрал уран бүтээлийг өгүүлэх “Зууны дуу хоолой” ном худалдаанд гарчээ. Тус номыг яруу найрагч Р.Эмүжин бичсэн бөгөөд дуучин бүсгүйн уран бүтээлээс гадна хувийн амьдрал, хувь хүнийх нь тухай өгүүлснээрээ онцлог юм байна.

Загвар зохион бүтээгч Ариунаа Сүрид Хятадын “LvCL” загварын компаниас хамтран ажиллах санал тавьжээ. Гурван жилийн гэрээ байгуулж, шинэ коллекци гаргах бөгөөд Хятад хатдын өвөрмөц хувцаслалтын хэв шинжийгорчин үеийн загвартай хослуулах юм байна.