Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»О.Ариунзул хөл хүнд байсан үеийнхээ гэрэл зургийг дэлгэв
Оддын амьдрал

О.Ариунзул хөл хүнд байсан үеийнхээ гэрэл зургийг дэлгэв

Урлаг Урлаг09/09/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
arion7042111912015-09-09-15-12[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

Буриад ардын жүжигчин, дуучин Б.Амархүүгийн хайрын эзэн Азийн супер модель, мисс О.Ариунзул амаржсан талаар дуулгасан. 

Анх “MCS” компанийн “Хүслийн ундаа”- ны сурталчилгаанд тоглож олонд танигдсан гэдэг.  Түүний амжилтын гараа 2007 оноос эхэлж, Аймгийн “Үнсгэлжин” тэмцээний “Өсөх ирээдүйтэй шилдэг загвар өмсөгч”-өөр шалгарч байсан.

Мөн Дэлхийд чансаагаараа гуравт бичигддэг “Азийн супер модель” тэмцээнд амжилттай оролцох болсон нь багаар ажиллахын гайхамшгийг үзүүлж чадсантай бүрэн холбоотой аж.  “Азийн топ модель” хэмээх хүндтэй шагналыг хүртээд ирсэн загвар өмсөгчдийн нэг. Түүнчлэн ОХУ-д болсон “Miss Russia International- 2013” тэмцээнд загвар өмсөгч О.Ариунзул эх орноо төлөөлөн оролцож, тэргүүн байрын титмийг зүүсэн. Түүнчлэн “Олны таашаал хүртсэн мисс” өргөмжлөлийн эзэн болсон. 

Сүүлийн үед одууд олны нүднээс нуугдаж байгаад ээж болдог заншилтай болоод байгаа билээ. Тэгвэл тэрбээр ч энэ замналаар ээж болсон юм. Түүнийг хөл хүнд мөн, биш гэж шар хэвлэлүүд бичиж дуусаагүй байтал төрж нуган үрээ өлгийдсөн. Тэгвэл төрөөд удаагүй байгаа О.Ариунзул "Байгаа бүх зүйлдээ баярлаж хажууд байгаа тэр сайхан үнэт агшин бүрийнхээ аз жаргалыг мэдэрч, ирээдүйн зорилгынхоо төлөө тэмцэх… Бэрхшээл болгоны цаана том амжилт бий шүү" хэмээж төрснийхөө дараах төрхийг олонд дэлгэсэн.

Тэгвэл тэрбээр өөрийн хөл хүнд байсан үеийнхээ гэрэл зургийг олонд сонирхууллаа. "Бидний амьдралын хамгийн аз жаргалтай сайхан үе. Хүү минь төрөхөөс 14 хоногийн өмнө. Энэ үед хажууд байгаа хань нөхрөөс л бух зүйл шалтгаалдаг шүү .Эмзэг уяхан болсон үрээ тээж яваа эхнэртээ шөлийг нь хийж өгөөд хөлийг нь бариад өгчихдог сэтгэлтэй байгаарай. Эх хүн гэдэг үнэхээр гайхалтай. Ачийг нь хэзээ ч хариулж чадахгүй юм байна гэж өөрийн эрхгүй бодогдсон. Ээжээ би таны үргэлжлэл" хэмээн өөрийн сэтгэлийн үгээ илэрхийлэв.

  • 1
  • 2
  • 3
  •  
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

“Physical Asia” шоуны Жастин Ковэни, Дом Томато, Марк Мүгэн нар Монголд иржээ

19/06/2026
Оддын амьдрал Урлаг

Пи Дидди буюу Шон Комбсын шоронгоос суллагдах хугацааг наашлуулжээ

17/06/2026
Оддын амьдрал Урлаг

Барби Сюйгийн нэрээр солирын одыг нэрлэж мөнхөллөө

17/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтээр үзэгчдэд гэнэтийн бэлэг барив

19/06/2026

“Illit” хамтлагийн Moka уран бүтээлээсээ завсарлага авлаа

19/06/2026

Жүжигчин Дэйви Чейз 35 насандаа таалал төгсжээ

19/06/2026

“Bigbang”-ын аялан тоглолт наймдугаар сарын 21, 22, 23-нд “Goyang” цэнгэлдэх хүрээлэнд тоглосноор эхэлнэ

19/06/2026

“Physical Asia” шоуны Жастин Ковэни, Дом Томато, Марк Мүгэн нар Монголд иржээ

19/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.