Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Ё.Нямжав Монголын анхны Тэргэнцэртэй мисс Цолмонд титмээ бэлэглэжээ
Оддын амьдрал

Ё.Нямжав Монголын анхны Тэргэнцэртэй мисс Цолмонд титмээ бэлэглэжээ

Урлаг Урлаг10/09/2015Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
11994235_1215536531805687_158814387_n8817585192015-09-10-09-45[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Бид Чадна сайт санаачлан Эмэгтэйчүүдийн Бриллиант клуб ТТБ ивээн тэтгэн зохион байгуулсан Монголын анхны Тэргэнцэртэй сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнд Цолмон хэмээх бүсгүй түрүүлж, титмийн эзэн болсон тухай бид мэдээлж байсан. Хүйтэн шалан дээр нүцгэн хөлөөрөө гишгэн мэдрэхийг хүсдэг тухайгаа нэгэн ярилцлагадаа дурдаж үзэгч, уншигчдын сэтгэлийг хөдөлгөөд байсан тэрбээр дуу хөгжим, шүлэг найраг сонирхон хичээллэдэг авъяастай, хөдөлмөрч нэгэн гэнэ. Саяхан Цолмон Бриллиант  клуб ТББ-н бүсгүйчүүдээс түүнд олгосон шагналаа биеэр эдэлж Итали улсад хөгжлийн бэрхшээлтэй залуусын Олон Улсын зусланд амараад иржээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд юу ч хийж бүтээж чаддаггүй, төрөөс халамж хараад суудаг улс гэсэн ойлголтыг ор үндэсгүйг харуулж хоёр дугуйт тэргэн дээрээ хорвоог “ үүрч “ яваа мисс бүсгүйг хараад үлгэр дуурайл авдаг хүн цөөнгүй байдаг гэнэ.
Бас нэгэн сонин гэвэл, түүний тэргүүн миссийн шагналын титэм болох мөнгөн титэм нь Монголын мисс Ё.Нямжавын титэм гэнэ. Бриллиант клуб ТТБ-н санаачлагч, тэргүүн Мисс Ё.Нямжав түүнд өөрийн титмээ бэлэглэсэн  нь энэ ажээ.  1980-аад оны сүүлээс эхтэй Монголын сайхан бүсгүй шалгаруулах уралдааны 2001 оны тэргүүн миссийн мөнгөн утсаар сүлжиж хийсэн титэм ийнхүү Цолмон бүсгүйн толгойг чимэх болжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

“The Boys” цувралын Жак Куэйд, Клаудиа Думит нар гэрлэжээ

24/04/2026
Оддын амьдрал Урлаг

Рианна анх удаа охинтойгоо хамт сэтгүүлийн нүүр чимлээ

23/04/2026
Оддын амьдрал Урлаг

Минод хорих ял оноохыг Прокурор шаардлаа

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Попын хатан хаан Мадонна тун удахгүй шинэ цомог гаргана

25/04/2026

Хүн дүрст роботын наадам Хятадад болно

25/04/2026

Ховд аймагт Жангар тууль заах шавь сургалтыг анх удаа зохион байгуулж байна

25/04/2026

“Найз” уран сайхны киноны үргэлжлэлийг бүтээнэ

24/04/2026

“Оддын гэгээ” 16 ангит цуврал үзэгчдийн хүртээл болно

24/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.