Ангилал: Үзэсгэлэн

МУЭ гишүүн, Blue moon арт галерейн гишүүн уран бүтээлч Ө.Батсүрэнгийн бие даасан уран баримлын “БАЙГАЛЬ” нэртэй үзэсгэлэн Blue moon арт галерейн үзэсгэлэнгийн танхимд 2015 оны 01.26-02.05-ны хооронд дэлгэгдэх гэж байна.

Гэрэл зурагчин Б.Анхбаяр, Ө.Баттайван нар хамтран Монголын утга зохиолын салбарын төлөөлөгчдийн хөрөг зургийг “12” гэрэл зургийн үзэсгэлэнгээ “Blue Moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 22-25-нд дэлгэх гэж байна. Үүнд утга зохиолын салбарын төлөөлөл болгож 17 зохиолч, яруу найрагчийн хөрөг зургийг буулгаж олноо танилцуулах гэж байна.

Монголын урчуудын эвлэлийн хорооны гишүүн уран бүтээлч Д.Сандагдоржийн “Урлахуй” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн “Blue moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд нэгдүгээр сарын 15-нд буюу өнөөдөр 17:00 цагт уран зураг сонирхогчдын хүртээл болох гэж байна.

Монголын урчуудын эвлэлийн хорооны гишүүн уран бүтээлч Д.Сандагдоржийн “Урлахуй” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн “Blue moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд нэгдүгээр сарын 15-нд 17:00 цагт уран зураг сонирхогчдын хүртээл болгох гэж байна.

Цуглуулагч Д.Баясгалан, Б.Болдсайхан нарын хувийн цуглуулгаас бүрдсэн зураач Сосай (Г.Содномсамбуу) агсны “Хэн бэ?” үзэсгэлэн Лилиум Галерей-Лоунжид энэ сарын 24-ний өдөр нээлтээ хийжээ. Нээлтийн арга хэмжээний үеэр зураач Сосайгийн 1960-2000 оны хооронд буюу монголын нийгмийн хоёр өөр тогтолцоог дамжин бүтээсэн шилдэг бүтээлүүд болон “Сосай ба хөгжим-бүжиг-дэлгэц” синтез зохиомжийг дэлгэн үзүүлжээ.

“Blue Moon” арт галерейн Аялагч Зураачдын Клубын тэргүүн, уран бүтээлч, судлаач Б.Эрдэнэбатын “БОДОЛ” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн 2014 оны 12 сарын 26-01 сарын 08-ны хооронд Blue Moon арт галерейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдэх гэж байна.

“Blue moon” арт галерейд арванхоёрдугаар сарын 15-24-ны хооронд “Гишүүн уран бүтээлчид-5” үзэсгэлэнг уран зураг сонирхогчдын хүртээл болгохоор зэхжээ.

“Blue Moon” арт галерей нь 50 гаруй гишүүн уран бүтээлчтэй бөгөөд гишүүн уран бүтээлчдийнхээ бие даасан үзэсгэлэн, менежмент болон маркетингийг бүрэн хариуцан ажилладаг гэнэ. Эл үзэсэгэлэнд “Blue moon” арт галерейн гишүүн уран бүтээлчдийн 40 орчим бүтээл дэлгэгдэж буй.

“Хөх нар” контемпорари урлагийн төвийн гишүүн, залуу зураач О.Алтанхуягийн “Ходоод” нэртэй үзэсгэлэн “976” арт галерейн танхимд уран зураг сонирхогчдын хүртээл болж буй юм. Түүний бүтээлүүд маш жижиг хэмжээтэйгээр уран зураг сонирхогчдод хүрч байгаа бөгөөд зах зээлийн шилжилт, хотжилтын үед хүн өөрөө нийгэм, техник, технологийн нэг эд эс болж буйг дүрсэлсэн байна.

ХБНГУ-ын Шлезвиг-Гольштейн мужид зохион байгуулагддаг “NordArt-International Art Exhibition” үзэсгэлэн ирэх 2015 оны зургадугаар сарын 06-нaac аравдугаар сарын 05-ны хооронд болно. Тус үзэсгэлэнгийн хүрээнд Монголын уран бүтээлчдэд зориулан тусгай павильон гаргахаар төлөвлөжээ.

БНАСАУ-ын Пхэньян хотын уран хатгамалчдын үндэсний хатгамалын үзэсгэлэн Blue Moon арт галерейн үзэсгэлэнгийн танхимд 2014.12.10-14-ны хооронд дэлгэгдэж байна.

БНАСАУ-ын Уран хатгамлын төвийн хатгамалчдын урласан хальтхан харахад гэрэл зураг шиг, лавлаад харвал уран зураг шиг, яг ойртоод үзвэл гайхалтай нарийн, чимхлүүр ажиллагаа бүхий уран хатгамлын бүтээлүүдээр нь монголчууд хэдэн жилийн өмнөөс мэддэг болсон билээ.