Канон брэндийн албан ёсны хуудас болох www.facebook.com/CanonMGL хуудаснаа хоёр долоо хоног тутамд зарлагддаг цуврал уралдааны 2014 оны шилдэг оролцогчид болон мэргэжлийн зурагчдын “Гэрэл зурагчдын хамтарсан үзэсгэлэн 2015”-ыг зохион байгуулагдах гэж байна. Үзэсгэлэн 3-р сарын 9-өөс 13-ны өдрүүдэд The Grand Art Exclusive Gallery (хуучнаар Туул рестораны баруун талд)-д гарах юм байна.
Ангилал: Үзэсгэлэн
Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан Blue Moon арт галлерейгаас “ЦЭЦЭГС” үзэсгэлэнг зохион байгуулдаг билээ. Энэ жил хоёрдахь жилдээ зохион байгуулагдаж байгаа тус үзэсгэсэлэн Blue moon art галлерэйн үзэсгэлэнгийн танхимд “ЦЭЦЭГС” 2 нэртэйгээр зохион байгуулагдах гэж байна.
Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан Blue Moon арт галерейгаас санаачлан хоёрдахь жилдээ “ЦЭЦЭГС-2” Уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэнг 2015.03.04-03.15-ны хооронд “Blue Moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдах гэж байна.
Blue moon арт галерей ХХК-ын үзэсгэлэнгийн танхимд 2015.02.16-03.01-ны хооронд “АХМАД УРАН БҮТЭЭЛЧИД-2” уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн дэлгэгдэж урлагт хайртай та бүхний мэдмийг баясгаж байна.
Хүн төрөлхтний хайрын баярт, баяр баясгалан нэмэхээр Улаанбаатар Их дэлгүүрт “Романтик Улаанбаатар” сугалаат, үзэсгэлэн худалдаа эхэллээ. Эрхэмсэг эрчүүд, үзэсгэлэнт охид бүсгүйчүүд та бүхэн хайртай хүндээ олон гайхалтай бэлэгнээс сонголт хийхээс гадна сугалаанд оролцож азаа үзээрэй. Мөн хайртдаа бэлэглэх шоколадаа хүссэн дүрс , үгээрээ хайлуулан авахаас гадна “Сүүдрийн зураг” –аа хосоороо авхуулан өөрийн хайрын түүхийн гэрч болгон хадгалаарай. Энэ зураг таны хайрын түүхийг үеийн үед өгүүлэх болно.
Blue moon арт галерейн үзэсгэлэнгийн танхимд 2015.02.06-02.15-ны хооронд “РЕАЛИЗМ” уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн дэлгэгдэж гэж байна. Blue moon арт галерейгаас идэвхитэй уран бүтээлээ туурвиж буй уран бүтээлчдийг дэмжих, тэдний идэвхийг нэмэгдүүлэх, урлагаар дамжуулж хүмүүсийн гоо сайханы таашаал, мэдлэгийн нэмэгдүүлж хөгжүүлэх, үзэгчдийг бэлдэх, Монголын дүрслэх урлагийн уран бүтээлчдийг олон улсад таниулах зорилгын хүрээнд дүрслэх урлагийн төрлүүдээр төрөлжүүлэн уран бүтээлийн үзэсгэлэнгүүдийг зохион байгуулсаар байгаа билээ.
Өнөөдөр Маршал Чойбалсаны мэндэлсний 120 жилийн ой тохиож байна. Монгол улсын тусгаар тогтнолд түүний оруулсан хувь нэмэр их билээ. Энэ өдрийг тохиолдуулан “Монголын Үндэсний музейн сан хөмрөг дахь маршал Х.Чойбалсангийн эд өлөг” үзэсгэлэнгийн нээлт 14:00 цагт Монголын Үндэсний музейд нээгдэх ажээ.
Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж буй “Бахархан дурсагдах Дашбалбар нутаг минь” Дорнод аймгийн Дашбалбар сумыг сурталчлах 90 жилийн ойн ажлын хүрээнд Ардын зураач Г.Одонгийн уран зургийн үзэсгэлэн Уран зургийн галерейд дэлгэгдэх гэж байна. Үзэсгэлэн өнөөдөр буюу 2 дугаар сарын 2-ны өдөр нээлтээ хийж 5-ны өдрийг дуустал үргэлжлэх юм байна.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв хамтран “Монгол бэлэг” үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээлийн үзэсгэлэнг зохион байгуулна.
Blue Moon арт галерейн гишүүн уран бүтээлч, МУЭХ-ны уран бүтээлч, Өлзийсүрэнгийн Батсүрэнгийн “БАЙГАЛЬ” уран баримлын бие даасан үзэсгэлэн Blue Moon арт галерейн үзэсгэлэнгийн танхимд 2015.01.26-02.05-ны хооронд дэлгэгдэж байгаа билээ.
