Ангилал: Үзэсгэлэн

“Тэнгэрийн бичээс” хэмээх уран бичлэгийн үзэсгэлэн өнгөрсөн 24-нд “Blue moon art gallery”-д нээгджээ. Уг үзэсгэлэнд манай улсын шилдэг уран бүтээлчдийн төлөөлөл болсон 20 гаруй мэргэжлийн уран бүтээлчдийн 40 гаруй бүтээлүүд дэлгэгдсэн ажээ. Мөн уг үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээлүүдээс ирэх 05-р сарын 02-нд шилдэг бүтээлийг шалгаруулах бөгөөд шүүлдийг шалгаруулалтад хүрэлцэн ирсэн бүх мэргэжилийн уран бүтээлчдийн саналаар тодруулах юм байна.

Өнөөдөр дэлхийн яруу найрагчдын баярын өдөр тохиож байна. Анх 1999 оноос хойш дэлхий нийтээрээ тэмдгэлсээр иржээ. Энэ өдрийг тохиолдуулан Монголын Зохиолчдын Эвлэлийн “Яруу Найргийн Үндэсний Төв”-өөс санаачлан зохиолчдын “Анхны номын үзэсгэлэн” зохион байгууллаа.

Монголд үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан үе үеийн гэрэл зурагчдын хамтарсан үзэсгэлэн өчигдөр Төрийн ордонд нээлтээ хийжээ. Тус үзэсгэлэнд XIX зууны сүүлч, ХХ зууны эхэн үед Монголоор аялсан гадаадын гэрэл зурагчдын бүтээлээс эхлээд Монголын анхны гэрэл зурагчдын болон орчин цагийн гээд нийт 90 гаруй уран бүтээлчийн 500 гаруй бүтээл багтсан байна.

Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Соёл урлаг хөгжүүлэх сан, Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо хамтран “Ертөнцийн гэгээ” нэртэй эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэнг 976 Арт Галерейд энэ сарын 6-30-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Эмэгтэй уран бүтээлчдийг дэмжих, бүтээлийг нь гадаад, дотоодод сурталчилах зорилготой уг үзэсгэлэнд оролцох хүсэлтэй уран бүтээлчдийн бүтээлийг өнгөрсөн сарын 28 хүртэл хүлээн авсан бөгөөд нийт 60 гаруй уран бүтээлчийн100 орчим бүтээл иржээ. Тэдгээр бүтээлээс шалгуурт нийцсэн 43 уран бүтээлчийн 50 гаруй уран зураг, 10 гаруй баримал, инстоляц үзэсгэлэнд тавигдахаар болжээ.

Драмын урлагийн шилдгүүдийг тодруулах “Гэгээн Муза” наадам 10 дахь жилдээ олон улсын театрын баярын өдрөөр буюу ирэх 03 дугаар сарын 27-нд зохион байгуулагдах билээ. Гэгээн Муза Академи, ССАЖЯ, УДЭТ, Улсын хүүхэлдэйн театр, Монголын урлагийн ажилтны холбоо, Олон Улсын театр институтын Монгол дахь төв нар хамтран зохион байгуулж буй тус наадмыг угтаж “Гэгээн Муза” наадмын шилдэг бүтээлүүдийн цоморлигийг та бүхэндээ толилуулж байгаа билээ.