Маргааш бидний хэлж заншсанаар парк буюу Үндэсний соёл амралтын хүрээлэнд үзэсгэлэн гарах тухай мэдээлжээ. “PHOTO MSG GROUP”-“Тархинаас тархинд” үзэсгэлэн өмнө нь ч Үндэсний соёл амралтын хүрээлэнд гарч байсан билээ. Тус үзэсгэлэн үнэ төлбөргүй бөгөөд хэн бүхэнд нээлттэй аж. Үзэсглэнгийн нээлтэд DJ Munk оролцоно. Дашрамд дурьдахад, паркт өдөр бүр нэг тоглоом үнэгүй урамшуулал зарлаад байгаа юм.
Ангилал: Үзэсгэлэн
Эль Грекогийн зургууд Германы үзэсгэлэнд 100 жилийн өмнө анх тавигдахад олныг бишрүүлж байсан үнэ цэнээ өнөө хир нь алдаагүй Европын соёлт ертөнцийг байлдан дагуулсаар байна.
Зураач Ш.Ядамсүрэн, А.Өлзийбаатар нарын усан будгаар урласан зургийн үзэсгэлэн “Уран зургийн галерэй”-д нээгдлээ. Ш.Ядамсүрэнгийн хувьд Австралид олон жил амьдарсан байна. Улмаар Австралид сурсан мэдсэнээ Монголдоо толилуулахаар ийнхүү бие даасан үзэсгэлэнгээ нээж байгаа нь энэ юм.
Монголын урчуудын эвлэлийн гишүүн, МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач О.Дарамбазар, “Хөх нар” төвийн гишүүн, зураач З.Өсөхбаяр, “Хөх нар” төвийн зөвлөх гишүүн, зураач С.Машбат нарын “Гурван зураачийн хамтарсан бүтээлийн үзэсгэлэн” өнөөдөр 17.00 цагт “Цагаандариум” арт галлерейд нээлтээ хийлээ.
Монголын урчуудын эвлэлээс уламжлал болгон зохион байгуулдаг “Хавар-2012” уран бүтээлийн үзэсгэлэн өнөөдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болж байна. Үзэсгэлэнг уламжлал ёсоор “Шинэ санаа-шинэлэг бүтээл” уриан дор зохион байгуулах бөгөөд долоо хоног үргэлжлэх юм. “Хавар-2012” үзэсгэлэнд 100 шахам уран бүтээлчийн 150 гаруй бүтээлийг толилуулнаt
“Цагаандариум” арт галерейд өнөөдөр /2012.03.01/ 18.00 цагт “Эхлэл” үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна. Уран бүтээлч Г.Амгаланбаатар, М.Ганзул хамтарсан энэхүү үзэсгэлэнгийн зорилго нь хүн байгалийн хүйн холбоо болон орчин үеийн хүмүүсийн амьдралын оршил хөдөлгөөнийг харуулах, ялангуяа монголчууд бид эх нутгаараа бахархаж, эв нэгдэлтэй байхыг уриалахад оршжээ.
Үндэсний дуу бүжигийн эрдмийн чуулга хоёрдугаар сарын тоглолтын хөтөлбөр
Монголын Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд хоёрдугаар сарын 3-нд буюу өнөөдөр 14.00 цагт СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийн багш нарын хамтарсан уламжлалт “Орон зай” үзэсгэлэн нээгдэх гэж байна. Орон зай үзэсгэлэн нь анх 1992 оноос олны хүртээл болж эхэлжээ. Үүнээс хойш жил бүр таслалгүй зохион байгуулж энэ жил 20 дахь жилтэйгээ золгож байна.
Зайсангийн “Белла Виста” хотхонд байрлах “Цагаандариум” арт галерейд ирэх хоёрдугаар сарын 1-нд 18.00 цагт зураач Д.Батнасан “Аавын хайр” үзэсгэлэнгээ толилуулах гэж байна. Хэрэв би иш үзүүлэх чадвартай мөн бүх нууцуудыг болон бүх мэдлэгийг мэддэг байгаад, уулыг нүүлгэх бүрэн итгэлтэй байлаа ч надад хайр байхгүй бол би юу ч биш. “Эртний судар”-аас
Ц.Намсрайжавын нэрэмжит Монгол Улсын филармони энэ улирлын хөтөлбөрөө гаргажээ.
