Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд ирэх сарын 5-10-ны өдөр нэгэн сонирхолтой үзэсгэлэн дэлгэгдэх гэж байна. Нийслэл хот байгуулагдсаны 373 жилийн ой, нийслэлд соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаад, дотоодын иргэдийн сонирхлыг татах зорилгоор “UB Art Fair-2012” үзэсгэлэнг дөрөв дэх жилдээ зохион байгуулах гэж байна.
Дүрслэх урлагийн бүхий л салбар, уран бүтээлчдийг дэмжих, туршлага солилцих, хүүхэд залууст дүрслэх урлагийг таниулах, уран бүтээлээ нийтэд толилуулах боломжийг энэхүү үзэсгэлэн олгох юм.
