“Цагаандариум” арт галерейд өнөөдөр /2012.03.01/ 18.00 цагт “Эхлэл” үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна. Уран бүтээлч Г.Амгаланбаатар, М.Ганзул хамтарсан энэхүү үзэсгэлэнгийн зорилго нь хүн байгалийн хүйн холбоо болон орчин үеийн хүмүүсийн амьдралын оршил хөдөлгөөнийг харуулах, ялангуяа монголчууд бид эх нутгаараа бахархаж, эв нэгдэлтэй байхыг уриалахад оршжээ.
Ангилал: Үзэсгэлэн
Үндэсний дуу бүжигийн эрдмийн чуулга хоёрдугаар сарын тоглолтын хөтөлбөр
Монголын Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд хоёрдугаар сарын 3-нд буюу өнөөдөр 14.00 цагт СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийн багш нарын хамтарсан уламжлалт “Орон зай” үзэсгэлэн нээгдэх гэж байна. Орон зай үзэсгэлэн нь анх 1992 оноос олны хүртээл болж эхэлжээ. Үүнээс хойш жил бүр таслалгүй зохион байгуулж энэ жил 20 дахь жилтэйгээ золгож байна.
Зайсангийн “Белла Виста” хотхонд байрлах “Цагаандариум” арт галерейд ирэх хоёрдугаар сарын 1-нд 18.00 цагт зураач Д.Батнасан “Аавын хайр” үзэсгэлэнгээ толилуулах гэж байна. Хэрэв би иш үзүүлэх чадвартай мөн бүх нууцуудыг болон бүх мэдлэгийг мэддэг байгаад, уулыг нүүлгэх бүрэн итгэлтэй байлаа ч надад хайр байхгүй бол би юу ч биш. “Эртний судар”-аас
Ц.Намсрайжавын нэрэмжит Монгол Улсын филармони энэ улирлын хөтөлбөрөө гаргажээ.
Монголын Урчуудын Эвлэлийн нэрэмжит шагналт, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, зураач С.Энх-Амгалангийн “Мэдрэмж-3” бие даасан үзэсгэлэн нь 2010 онд амжилттай болж мэргэжлийн байгууллага, урлаг судлаач төдийгүй уран зураг сонирхогч гадаад, дотоодын олон үзэгчдээс өндөр үнэлэлт авч байсныг урлаг сонирхогч та бүхэн санаж буй биз ээ.
