Уран бүтээлч хүн бусдаас онцгой авъяастай, чадвартай байж л үзэгчдэд таашаагддаг. Бидний дунд рок дуучин альтернатив Отгоо хэмээх нэрээрээ танигдсан дуучин Х.Отгончимэг өвөрмөц хоолой, содон хувцаслалтаараа бусдаас ялгардаг.
Ангилал: Оддын амьдрал
Одоогоос арван жилийн өмнө “Nature sound” студийн анхны төгсөгчид “Киви” хамтлагийг байгуулж байсан түүхтэй. Тэгвэл Кивигийн бүсгүйчүүд 10 жилийн ойгоо угтан цомог гаргаж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд “Хайр нь арыг нь даана” дуундаа Black Zibra студиэр клип хийлгэж байгаа ажээ.
Making the band” шоу нэвтрүүлгээс төрөн гарсан анхны хамтлаг бол охидын “Anemone” хамтлаг. Тэд уран бүтээл туурвиад удаагүй байгаа ч, хэдийнэ өөрийн гэсэн сонсогч, фенүүдтэй болсон.
Сүүлийн үед хүмүүсийг хамгийн ихээр татаж буй зүйл бол яах аргагүй твиттер. Үүгээр дамжуулж, хүмүүстэй бодол санаагаа хуваалцах завшаан олон хүнд тохиож буй. Тэр дундаа урлагийнхан олноороо жиргэх болсон. Хамгийн сүүлд л гэхэд Жүжигчин Д.Шүүдэрцэцэг жиргээчин болсон бол твиттерийн “хаан” болохоо шахсан хэсэг бүлэг хүмүүс байна.
Хаана ч, хэний ч өмнө өөрийнхөөрөө байж чаддаг дуучин Нараг үнэлэх нэгэн байхад үгүйсгэх хүн ч бий. Түүний талаарх сайн, муу мэдээлэл хэвлэл, цахим сайтуудаар бичигдэж нэг ёсондоо энэ цагийн “хэвлэлийн баатар” болсон гэхэд болно. Түүнийг тойрсон мэдээлэл үргэлж л дуулиан тарьж, олны анхаарлыг татаж байдаг.
Монголын хип хоп урлагийн нэгэн том төлөөлөл болсон бүлэглэл бол яах аргагүй “Click Click Boom” (CCB) билээ.Тус бүлэглэл нь 2006 онд анх байгуулагдсан бөгөөд Gee, Desant, Nomad, Зөгий, КА, Хуягаа, Амараа гэх мэт реппэрчид багтдаг.
Хошин урлагийн жүжигчдийг хараад өөрийн эрхгүй инээмээр болдог. Тэд ийм л онцгой авъяастай, бидний сэтгэлд тийм л тодхон үлддэг. Үзэгчдийг инээлгэж, эрч хүч өгдөг тэднийг “нийгмийг эрүүлжүүлэгч” хэмээн нэрлэдэг.
Өөрийн өвөрмөц өнгө төрхөөр урлагийн тайзнаа гарч ирсэн дуучин A Cool буюу Анхбаярыг авъяаслаг, чадварлаг дуучин хэмээн залуус дүгнэдэг.
Хошин урлагийн “Шилдэг өнгө” продакшины жүжигчин Х.Баярмааг бид андахгүй. Аав, ээжийнхээ авъяасыг өвлөж жүжигчин болсон тэрбээр тайз, дэлгэцийн олон бүтээлд тоглож, үзэгчидээс өндөр үнэлгээ аваад байгаа билээ.
