Олны танил хүмүүс тэр дундаа загварын сайхан бүсгүйчүүдийг тойрсон хэл ам дуусдаггүй. Энэ жишиг Азийн топ модель “Catwalk” хамтлагийн дуучин Т.Туяагмааг ч тойроогүй юм.
Ангилал: Оддын амьдрал
Өнөөдөр “Камертон” хамтлагийн 18 жилийн түүхт ой тохиож байна. Нэг ёсондоо Камертон хамтлагийнхан 18 нас хүрч эрийн цээнд хүрчээ. Түүхийн хуудсыг эргүүлэхэд 18 жилийн тэртээх энэ өдөр хөгжим бүжгийн коллежийн оюутан Д.Болд, Г.Мэнд-Амар нар Б.Ган-Эрдэнэ, Б.Эрдэнэбат хоёрт хамтран дуулах санал тавьснаар “Камертон” хамтлаг байгуулагдсан түүхтэй.
Universe best songs наадмын шилдэг оролцогч Дөлгөөнтэй хамтран AMORE хэмээх дуугаа гаргасан. Гурван охин хамтлагийнхан ирэх наймдугаар сард бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөөд байгаа аж.
“Miss World 2006” бүх дэлхийн сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлж оролцсон байсан загвар өмсөгч,мисс Э.Сэлэнгээ хэдэн сарын өмнө гадаадын цахим хуудаснаа нүцгэн зургаа байрлуулж олон хүний нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийлгэж байгаа билээ.
Монголын загварын ертөнцийн энэ цаг үеийн төгс илэрхийлэл болж яваа мисс Х.Бадамгэрэл, С.Төгс нар хамтран олон улсын загварын тайзнаа эх орныхоо нэрийг мандуулах чинхүү хүсэл ирмэлзэлтэй чадварлаг загвар өмсөгчдид болоод загварын ертөнцөд хөл тавих хүсэл сонирхолтой охид хөвгүүдийг дэмжиж, хамтран ажиллах эрхэм зорилгод нэгдэн “Andra Model Management” хэмээх агентлагийг байгуулаад хэдийнэ ажилдаа оржээ. Тус агентлагийн үүсгэн байгуулагч нь мисс Х.Бадамгэрэл бөгөөд өдгөө ерөнхий захиралаар нь ажиллаж байгаа бол гүйцэтгэх захиралаар нь мисс С.Төгс ажиллаж байгаа гэнэ.
“Гурван хамтлагийн” бүсгүйчүүд хувийн амьдралаа түр орхин, уран бүтээлдээ эргэн оржээ. Тэд хоёр жилийн өмнө хийсэн “Жинхэнэ хайр” тоглолтоо DVD болгон хэвлэлтэд явуулжээ.
“Хоёр хүү” хамтлагийн дуучин Гаванагаар сонин юу байгаа бол. Нармандах гэхээсээ илүү Гавана гэж уран бүтээлийн нэрээрээ олны танил бол авьяаслаг рэппэр залуу сүүлийн жилүүдэд хоёр охиноо харж халамжлан, сайн аавын үүрэг гүйцэтгэжээ.
Miss Russia International 2013 тэмцээн ОХУ-ын Республик Тува хотод 5-р сарын 11-ний өдөр болж өндөрлөсөн.
Хип, хопын хөгжилд тодохой хувь нэмрээ оруулсан ТАТАР хамтлагийн залуус уран бүтээлээрээ нийгэм, залуучуудад чиглэсэн үйл ажиллагааг эхлүүлэх болсон.
Монголын хип хоп холбооны ерөнхийлөгч асан, “Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаярыг энэ сарын 20-ны өдөр суллах юм байна. Хар тамхи хэрэглэсэн, бусдад худалдахыг завдсан гэх хэргийг шүүх хурал өнгөрсөн тавдугаар сарын 29-нд Чингэлтэй дүүргийн шүүхэд болсон.
