Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Ү. Хүрэлбаатарын үг “Ганцхан чамтай учрахыг хүснэ” дуу тун удахгүй
Оддын амьдрал

Ү. Хүрэлбаатарын үг “Ганцхан чамтай учрахыг хүснэ” дуу тун удахгүй

Урлаг Урлаг13/12/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1091224_251633948294748_202476903_o5276274282013-12-13-12-41[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Яруу найрагч, утга зохиолын шүүмжлэгч, Монголын сэтгүүл зүйн академийн ерөнхийлөгч, нийтлэлч, хэл бичгийн ухааны доктор /Ph.D/, профессор Ү.Хүрэлбаатар “Ганцхан чамтай учрахыг хүснэ” гэсэн нэгэн сайхан шүлгийг өөрийн фейсбүүк, твиттертээ тавьсан юм.

Энэхүү шүлэг тун удахгүй дуу болох бөгөөд аяыг хөгжмийн зохиолч Х.Мөнх-Ертөнц зохиожээ. Энэ дууг дуучин Б. Мишээлээр дуулуулна гэж хөгжмийн зохиолч Х.Мөнх-Ертөнц өөрөө хэлсэн байна. Ингээд та бүхэндээ тун удахгүй дуу болон эгшиглэх, сэтгэл догдлуулсан сайхан шүлгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Шүлгийг Ү. Хүрэлбаатар
Хөгжмийг Х. Мөнх-Ертөнц
Дуучин Б. Мишээл

ГАНЦХАН ЧАМТАЙ УЧРАХЫГ ХҮСНЭ

Зүрхэнд шиврэх зөөлөн бороо
Зүүд биш байгаасай амраг минь
Хотын гудамжаар хөгжилтэй алхахсан
Чамтай учрахыг хичнээн их хүснэ вэ

Зөвхөн надад шиврэх бороо
Зүүд биш байгаасай амраг минь
Ширхэг ширхэгээр борооны дуслыг тоолж
Чамтай учрахыг хичнээн их хүснэ вэ

Ганцхан чамтай учрахын хүснэ
Зүрх сэтгэл минь чамруу тэмүүлнэ
Салхинаас хүртэл чамайгаа харамламаар байна
Сайхнаас сайхан чамдаа би хайртай

Хайраар бялхах уянгын бороо
Зүүд биш байгаасай амраг минь
Ханатлаа амсах бидэн хоёрын аз жаргал
Бүтэн байхыг хичнээн их хүснэ вэ

Ганцхан чамтай учрахын хүснэ
Зүрх сэтгэл минь чамруу тэмүүлнэ
Салхинаас хүртэл чамайгаа харамламаар байна
Сайхнаас сайхан чамдаа би хайртай

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Ким Су Хён 17 сарын дараа олон нийтийн арга хэмжээнд оролцлоо

25/08/2026
Оддын амьдрал Урлаг

Жонгүгийн “Hybe”-ийн хувьцааг онилсон хакер 20 жилийн хорих ял сонслоо

24/08/2026
Оддын амьдрал Урлаг

Мэтт Дэймон охиныхоо төрсөн өдрийг Диснейлэндэд гэр бүлээрээ тэмдэглэв

22/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол Алтайн нэгэн сүрлэг нуруу-Хар азарга

27/08/2026

“The Whisper Man” киноны зохиолч нь Роберт Де Нирог тоглохоор болсныг сонсоод дуу алдсан тухайгаа ярьжээ

26/08/2026

Бритни Спирсийн намтарчилсан киноны зохиол бичигдэж байна

26/08/2026

Дэйв Франко “Now You See Me” киног карьерынх нь төгсгөл болно гэж боддог байжээ

26/08/2026

Шинээр гарах “Naruto” кинонд Какашигийн дүрд Чарльз Мелтон тоглохоор яригдаж байна

26/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.