Сүүлд нэмэгдсэн

Монголын залуучуудын холбоо байгуулагдсаны 95 жилийн ойгоор Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар “Шилдэг залуу удирдагч” шагнал хүртлээ. Тэрбээр “Монголынхоо залууст баярын мэнд хүргэе. Улс орноо хайрлаж, хөгжүүлэх эрхэм үүргийг нэр төртэй биелүүлэх нь бидний туйлын зорилго шүү, залуучууд аа” хэмээжээ. Мөн энэхүү баярыг тохиолдуулан МЗХны үе үеийн төлөөлөгч оролцсон “Мөнхийн залуу нас-95” галт тэрэгний аяллыг Улаанбаатар хотоос Дархан, Сэлэнгийн чиглэлд зохион байгуулах аж.

“Рио-2016” олимпийн наадамд оролцсон Монголын багийн түрүүч эх орондоо ирээд байгаа. Тэгвэл Риогийн чөлөөт бөхийн тэмцээний эрэгтэйчүүдийн 65 кг-ын жингийн хүрэл медалын төлөө өрсөлдсөн Г.Мандахнаран өнөө өглөө эх орондоо ирлээ.

Дуучин Т. Солонго хүний эхнэр, хүүхдийн ээж болоод арваад жил болж буй. Энэ хугацаанд фэнүүд нь түүнийг “ээжийнхээ шавь залуутай гэрлэсэн” гэхээс илүү мэдээлэлгүй явсан билээ.

Европын хөлбөмбөгийн холбоо /УЕФА/-ны 2015/16 улирлын Европын шилдэг хөлбөмбөгчөөр Мадридын “Реал” болон Португалийн шигшээ багийн төлөө тоглодог Криштиану Роналду тодрох тухай хэвлэлүүд мэдээлж байна.

Аваргуудын лигийн хэсгийн шатны сугалааны үеэр Монако хотноо шилдэг хөл бөмбөгчнийг тодруулах эцсийн санал хураалт болох юм.

Хол замд удаан хугацаагаар машин барихад их ядардаг. Юуны түрүүнд битгий их гүрийж машин бариарай. Хөдөө ч хотод ч ялгаагүй жолоо барьж байхад ядрах, нойр хүрэх үед авах дараах хэдэн төрлийн арга хэмжээг зөвлөж байна.