Сүүлд нэмэгдсэн

Монголдоо bodychain гэх загварын нэгэн төрлийг бий болгож, охид бүсгүйчүүдийг хээнцэр гоёлыг урладаг “MSGUAAMARAL”-ын дизайнер Г.Маралыг залуус андахгүй танина. Түүний мөрөөдөл онцгой урлалаар бүтээлээ олонд таниулах бөгөөд хүсэл мөрөөдлийнхөө төлөө өдөр бүр, минут секунд тутамд шинээр суралцаж, бусдаас урам авч, захиалагчийнхаа сэтгэлд тулсан бүтээл гаргах нь түүний зорилго. Тэр үүндээ ч, ажилдаа ч, бүтээлдээ ч хайртай нэгэн онцгой тэмүүлэлтэй бүсгүй.

Монгол Улсын гавьяат тамирчин Кёкүтэнхо Нямжавын Цэвэгням зодог тайлсан Озакэ Кайогийн “Томозума” дэвжээнд дагалдан багшаар ажиллаж байгаа аж. “Томозума” дэвжээ 11 бөх, гурван багштай, Японы 40 гаруй ийм сургуулиас дээгүүрт эрэмблэгддэг.

Карибын тэнгисийн эргийн хамгаалалтынхан үл мэдэгдэх нэгэн хөлөг илрүүлжээ. Мэрэгжилтнүүд удтал судалсны эцэст энэ нь 1926 оны арванхоёрдугаар сард сураггүй алга болсон америкийн худалдааны SS Cotopaxi гэдэг хөлөг болохыг тогтоосон байна.
Энэ хөлгийг Кубын засгийн газар бүр 2015 оны тавдугаар сарын 16-нд анх илрүүлсэн юм байна. Энэ хөлөг кубын эргийн хориотой бүсэд гэнэт орж ирэхэд багийнхантай нь холбоо тогтоох гэж оролдсон ч ямар ч хариу өгөөгүй гэнэ.