Сүүлд нэмэгдсэн
Монгол урлагт хүүхдийн гэх тодотголтой театрууд цөөхөн байдаг. Тэгвэл Өнөөдөр нэгэн шинэхэн хүүхдийн театр нээгдэж байгаа нь Улаанбаатар хотын хүүхдийн театр юм. Энэхүү театр “Сүлд модны наадмыг аварсан нь” шинэ жүжгээр нээлтээ хийх ажээ.
Саяхныг болтол “Моод Монголоор дуусдаг” хэмээх хэлц байсан юм. Хэдийгээр монголчууд биднийг басамжилсан, элэг барьсан доромж үг хэдий ч тэр үнэн байсан юм аа. Нэг их олон хүүхэдтэй, амьдрал нь тун зутруу, бусдын эвийлсэн, хөөрхийлсөн харцан дор, илүүчилж хүртээснийг нь гар тосож аваад сурчихсан айл байдаг даа. Томчуулынхаа багадаж, хуучирсан гутал, хувцас, цүнх номыг багачуул нь цоолдож, битүүлээд, наагаад дамжуулан хэрэглэж, ёстой л тамтагт нь тулгаад, сая нэг хаядаг тийм амьдралын төрх, зөргөөр монголчууд бид замнаж байсан юм даг уу даа. Магадгүй ямар ч хэтрүүлэггүй үнэн түүх энэ билээ.
Сүмогийн их аварга Харүмафүжи Д.Бямбадорж зургийн үзэсгэлэнгээ анх удаа Япон улсад дэлгэж байна. Тэрбээр өөрийн 20 гаруй бүтээлийг багтаасан үзэсгэлэнг энэ сарын 23-27-нд Токио хотын “Гинза” галерейд зохион байгуулж байгаа юм байна. Японы үзэсгэлэнт Фүжи уулаас эхлээд байгалийн гоо үзэмжийг тольдуулсан аваргын уран зургуудыг үзэсгэлэнгийн үеэр 500 мянган иенээс эхлэн худалдаалах бөгөөд бүх орлогыг Монголынхоо зүрхний өвчтэй хүүхдүүдийн эмчилгээний зардалд хандивлахаар төлөвлөжээ.
Өнөөдөр аргын тооллын 2015 оны арванхоёрдугаар сарын 25. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн дунд шар хулгана сарын шинийн 15. Сугар гараг. Хэрцгий охин одтой, 5 шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр.
Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Тийн мэдэхүй. Өдрийн наран 8 цаг 46 минутад мандан, 17 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн хойд, төв нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн хойд, төв нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчмоор 22-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Отгон, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 15-20 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байна.
Мисс, мистер, тамирчин, жүжигчин, бүжигчин, дуучин , загвар өмсөгч гээд олны танилуудыг нэг дор цуглуулж сүрийг үзүүлсэн “Сastle” клуб нээлтээ хийлээ. Үүднээс нь эхлээд орчин, зохион байгуулалтыг нь харахад үнэхээр хүч, хөрөнгө хаясан нь илт байсан. Германы “MADRIX”-ийн гэрэл, Америкийн “CAF”-ын хөгжим зэрэг дэлхийн алдартай брендүүдийн техник тоног төхөөрөмжөөр тоноглогдсон уг клуб нээлтэндээ зориулан “Мартагдашгүй” тоглолтыг худалдаж авч үйлчлүүлэгчиддээ бэлэг болгосон нь үүний нэг жишээ гэж хэлж болохоор байна лээ.
Монголын рок попын томоохон долоон хамтлагийн “Мартагдашгүй” тоглолт өчигдөр “Castle” клубт нижгэр болж өнгөрлөө.
“Castle” клубт уригдан ирсэн хүмүүс эртний цамхагт морилж байгаа юм шиг орчныг бүрдүүлсэн байлаа. Түүнчлэн үйлчлүүлэгчдийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс монитор байрлуулжээ. Хоёр давхар тус клуб нь хөгжим техникээ CAF брэнд гэрэл байрлуулсан нь Азийн орнуудад гурав дахь удаагаа тавигдаж байгаа юм. Энэ ч үүднээс “Мартагдашгүй” тоглолтын үеэр гэрлийн гайхамшгийг мэдрүүлж чадсан. Тоглолтын салхийг “Сүнс” хамтлаг салхилуулж, “Хар сарнай” хамтлаг доргиолоо. “Хар сарнай” хамтлагийн Амараа үзэгч олонтойгоо бүжиглэж, хамт дуулсан нь хурсан олны сэтгэлийг хөөргөж чадсан.
Энэ сарын 23-нд Монголд анхны дээд зэрэглэлийн түвшинд хүрсэн “CASTLE” клубын нээлт болсон юм. Тус клубын нээлтэд зориулан нэгэн үеийн долоон хамтлаг нэгдэн “Мартагдашгүй” тоглолтыг дахин будаг нь ханхалсан клубын тайзнаа амилуулав.
Дээд зэрэглэлийн клубын нээлтэд олны танил эрхэмүүд хүрэлцэн ирсэн бөгөөд тэдний дунд хаа ч явсан цугтаа байдаг топ найзууд тодрон нүдэнд туссан юм.
Британийн Саффолк гүнлэгийн Филикстоу хотод 82 настай эмээ нитийн ариун цэврийн өрөөнд түгжигдээд дөрвөн хоног болж арай л эмгэнэлтэйгээр өтгсөөгүй байна.
Би юү ярихаа мэдэхгүй байна даа. Хайр, хагацал хоёр минь энэ түүхэнд сүлэлджээ.
Бид осол гарахаас өмнөхөн гэрлэсэн юм. Гудамжаар явахдаа ч гар гараасаа барилцаж явна. Тэр үед хоёулаа гал командын нийтийн байранд амьдарч байлаа. Тэр шөнө нөхөр маань “Станц дээр гал гарчээ. Чи унтаж бай даа. Би удахгүй ээ” гээд явсан сан. Би дэлбэрэлт болохыг сонсоогүй ч тэнгэр тэр чигтээ улайссан байлаа. Хаа сайгүй халуу дүүгнэ. Станцын дээвэр дээгүүр замын хар асгасан байсан нь шатаж байж л дээ.