Сүүлд нэмэгдсэн

Малайз улсын Пенанг хотод зохион байгуулагдсан Ой тогтоолтын нээлттэй тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөсөн байна. Тус тэмцээнээс манай улсын “Монголын Оюун Ухааны Академи”-ийн тамирчид 22 медаль хүртжээ. Энэ удаагийн тэмцээнд 8 улсын 97 тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр бага, дунд болон насанд хүрэгчдийн гэсэн ангилалд оюун ухаан, сэтгэн бодох чадвараараа өрсөлдсөн байна. Тус тэмцээнд улсаа төлөөлж “Монголын Оюун Ухааны Академи”-ийн 13 тамирчид оролцжээ. Тодруулбал дунд насны ангилалд 9 хүүхэд ,бага насны ангилалд 4 хүүхэд, багш дасгалжуулагч Б.Баасандоржийн хамт оролцож 22 медаль хүртсэн байна.

Ардын жүжигчин, Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Намсрайжавын төрсөн өдөр өнөөдөр тохиолоо. Хөгжмийн зохиолч Ц.Намсрайжав 1927 оны зургаадугаар сарын 15-ны өдөр мэндэлжээ. Энэ жил түүний 89 жилийн ойд зориулан Улсын Филармонийн үе, үеийн уран бүтээлчид, түүний гэр бүлийн гишүүд XX зууны манлай дуу “Халуун элгэн нутаг” дууны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөсөн юм.

“Blue moon art” галлерейн уран бүтээлч Х.Ариунзаяагийн бие даасан уран бүтээл болох “Passion” үзэсгэлэн энэ сарын 22-нд нээлтээ хийж 7 дугаар сарын 1-ныг хүртэл үргэлжлэх юм байна. Уран зураг, урлагт хайртай хүн бүхнийг урьж байна.

2016 оны зургаадугаар сарын 16-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Зүүн аймгуудын ихэнх, төвийн аймгуудын баруун хэсэг, баруун аймгуудын зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын өмнөд хэсгээр 28-33 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.

Өнөөдөр аргын тооллын 2016 оны зургаадугаар сарын 16. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны дунд хөх морь сарын Билгийн тооллын 11. Бархасвадь гараг. Салхины эх одтой, хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр. Өдрийн барилдлага: Үл зохилдох. Шүтэн барилдлага: Хотол чуулган. Өдрийн наран 5 цаг 00 минутад мандан, 20 цаг 50 минутад жаргана.

“Монголын мэргэжлийн бүжиг дэглээчид”-ийн холбооноос Бүжиг дэглээчдийн мэргэжил дээшлүүлэх 5 хоногийн сургалтыг энэ сарын 10-14-ны хооронд БСШУЯ-ны дэмжлэгтэйгээр амжилттай зохион байгууллаа. Уг сургалтын зорилго нь Монгол улсын театр, чуулгын бүжиг дэглээчид, багш нарын дэглэлт, найруулах ур чадварыг дээшлүүлэх, өнөөгийн бүжгийн онол, чиг хандлагын талаарх мэдлэг олгох, мэргэжлийн бүжиг дэглээчдийн суурь мэдлэгт түшиглэн орчин үеийн бүжгийн хөгжлийн чиг хандлагыг багтаасан онол, практик хосолсон мэдлэгийг цогцоор нь олгох зорилгын дор болж өндөрлөлөө.

Холливудын жүжигчин Стивен Сигал загвар өмсөгч, жүжигчин бүсгүйг онилжээ. Тодруулбал, түүний шинэ кинонд Буриад бүсгүй Мария Шантанова тоглож байгаа аж. Тэрбээр АНУ-ын Лос-Анжелес хотноо сүүлийн жил гаруйн хугацаанд амьдарч буй гэнэ.

Дуучин Номинжин амьтны амь тасалж бүтсэн арьс, тос бүхий түүхий эд оролцсон эдлэл хэрэглэл, гоо сайхны бүтээгдэхүүнээс ч жийрхэж, оронд нь сайн чанарын хиймэл үс, арьс болон ургамлын гаралтай бүтээгдэхүүн хэрэглэдэг.

Дэлхийн бүдүүн загвар өмсөгчдийн хамгийн бүдүүнд загвар өмсөгч Тесс Холлидэй хүүтэй болжээ. 30 настай загвар өмсөгч маань дэлхийд 177 кг жинтэй хэрнээ гайхалтай хувцас загварыг үзүүлж чаддагаараа алдартай юм. Түүний хүү энэ сарын 6-нд мэндэлсэн бөгөөд хүүгээ Bowie JuniperHolliday гэж нэрлэсэн байна. Энэ нь түүний анхны хүүхэд биш ч гэсэн Австралийн сүйт залуу Nick Holliday-ийнх нь анхны хүүхэд юм. Тессийн анхны хүү одоо 10 настай.