Сүүлд нэмэгдсэн

“Монголын үндэсний Кино урлагийн Академи”-с зургаа дахь жилдээ болж байгаа Монголын Академийн Дээд шагнал гардуулах ёслол “Академи авардс-2016” наадам маргааш “Их тэнгэр цогцолбор”-т болно. Тус наадам нийт 17 төрлөөр шилдгүүдээ тодруулах бөгөөд өнгөрсөн жилүүдийн шилдэг бүтээлээр 2011 онд “Зөрлөг” УСК шалгарч байсан бол 2012 онд “Бодлын хулгайч”, 2013 онд “Аравт” УСК, 2014 онд “Үргээлэг”, 2015 онд “Аав” УСК тус тус шалгарч байсан юм. Харин энэ жилийн хувьд “Атганд үлдсэн эрдэнэ”, “Үргээлэг-2”, “Тоглож болохгүй нас”, “Элэг нэгтэн” кинонууд хамгийн олон төрөлд нэр дэвшиж байна.

IC creative division бүтээл Бид 3-ын болзоо кино багынхны дэлгэцийн 2 дахь шинэ уран бүтээл “Намайг хайрла” романтик, инээдмийн уран сайхны өчигдөр буюу олон улсын хүүхдийн баярын өдрөөр нээлтээ хийж удахгүй үзэгчдийн хүртээл боллоо.

Иргэд өөрсдийн оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ эрсдэлийн түвшинг бууруулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сайн дурын үндсэн дээр нэгдэж, энэ чиглэлээр нутгийн захиргааны байгууллага болон цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах тогтолцоог бүрдүүлэх зорилгоор 2015 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 126 дугаар тогтоолоор “Хөршийн хяналтын хөтөлбөр, журам”-ыг батлуулж 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нийслэл хотын хэмжээнд хэрэгжиж байна.

Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатар Марафон 2016” олон улсын гүйлт 2016 оны 06 дугаар сарын 04-ний Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд болно. Энэ өдрийг “Автомашингүй өдөр” болгож, автомашины хөдөлгөөнийг хязгаарласан зам талбайд спортын талбай байгуулж олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, урлаг соёлын арга хэмжээ, худалдаа үйлчилгээ зохион байгуулах бөгөөд томоохон зах худалдааны төвүүд амарна.

1398 оны есдүгээр сарын 22-ны өдөр монгол цэрэг Афганистаны уулсын дундуур гарч Энэтхэг орныг зорих их замд хөндөлдөх байгалийн бартаа саад болсон Инд мөрний баруун эрэгт гарч ирэв. Хоёр хоногийн дотор завь онгоцуудаар хөвөгч гүүр бариад их цэрэг дорно зүг аяны замаа хөөжээ.

Монгол түмний соёлын их өв, бахархал болсон морин хуур хөгжмөө урлаж, хөгжимдөж хүүхэд залуучууддаа өвлүүлэн яваа “Монгол хуур” төвөөс ардын авъяастнууд болон залуу уран бүтээлчдийн авъяас чадварыг илрүүлэх, монгол ардын уламжлалт урлаг, мартагдсан дууг сэргээх, үзэгчдийн хүртээл болгох иргэд залуучуудын соёл урлагийн боловсрол, гоо зүйн мэдлэгийг хөгжүүлэх эрхэм зорилготойгоор “Хүрээ аялгуу” ардын богино дууны уралдааныг насанд хүрэгчдийн дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулж байхаар болжээ.