Сүүлд нэмэгдсэн

Монголын хүүхдийн зохиолчдын холбооноос хүүхдийн уран бүтээлийн шилдэг ном, бүтээл шалгаруулах “Болор сарнай” наадмыг ирэх 6 дугаар сард зохион байгуулахаар болжээ. Яруу найргийн “Болор цом”, үргэлжилсэн үгийн “Алтан өд” гэх зэрэг томчуудад зориулсан наадам байхаас хүүхдэд зориулсан уран бүтээлийн наадам огт байгаагүй юм.

Энэ өдрийн 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр:

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлэрхэг. Өдөртөө үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос шөнөдөө секундэд 14-16 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч, шороон шуурга шуурна. Сэрүүсч шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна.

Бодибилдингийн спортын улсын найман удаагийн аварга “Fitlife Health Center” фитнес клубын багш Г.Доржтой ярилцаж, булчингаа хөгжүүлж эрүүл сайхан биетэй болох талаарх зөвлөгөөг цуварлаар хүргэж байна.

Холливудын нэрт жүжигчин Жонни Депп эхнэр Эмбер Хердээс салахаар болоод байгаа билээ. Эмбер Херд Лос Анжелесын шүүхэд салах өргөдлөө өгсөн бөгөөд нөхрөөсөө 400 саяын тэтгэмж авахыг хүссэн байна. Харин жүжигчин Жонни Деппийн “Эмбер Хердийн нэхэмжилж буй мөнгийг манай талаас олгохгүй. Хос хуримаа хийхдээ уг асуудлаар гэрээ хийгээгүй” хэмээн мэдэгджээ.

Монголын бүх загварын агентлагүүд нэгдэн байгалийн үзэсгэлэнтэй, “Чингисийн өргөө” цогцолборт “Талын Эгшиг” Сан,” Азийн Модел” агентлаг, “MUSIC CITY” Продакшнтай хамтран соёлын арга хэмжээ буюу “Mongolian music & fashion festival”-ыг зохиох гэж байна.

Монголын кино урлагийн шилдгийг тодруулах “Акедеми Авардс” зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа билээ. Жил ирэх тусам наадамд өрсөлдөж буй уран бүтээлүүд чанаржиж тооны хувьд өсөж байгаа тус наадам энэ жил “Их тэнгэр цогцолбор”-т ирэх сарын 4-ны өдөр болох юм.