Сүүлд нэмэгдсэн

Бүсгүйчүүд гоо сайхандаа цаг заваа зарцуулдаг ч зарим нэг асуудлуудыг шийдэхэд тийм ч амар биш байх үе олонтаа. Тэгвэл монгол бүсгүйчүүдийнхээ гоо сайханд дэлхийн трэнд болж буй үйлчилгээг цаг алдалгүй нэвтрүүлэн үйлчилдэг “Синдерелла” клиник өнөөдөр VIP хоёрдахь салбарынхаа үүд хаалгыг Олимп хотхонд нээлээ.

Энэ зураг дээрх эмэгтэй бол алдарт од Сталлонегийн эх Жекки Сталлоне. Тэрээр харьцангуй залуу байхдаа байсхийгээд л гоо сайхны мэс засал хийдгээрээ алдартай байв. Тухайн үедээ ч яахав болоод л байж. Харин нас ахисных нь дараа нөгөө олон зүсэлт оёдол энэ тэр нь царайг нь нэг иймэрхүү болгож дээ.

Хүүхнүүдээ гоо сайны хагалгаа хамаагүй хийлгэвэл энэ мэт мангаа болно шүү.

Холливуудын алдарт жүжигчин , хамгийн тачаангүй бүсгүйчүүдийн нэг гэгддэг Меган Фокс хөл хүнд болсон учраас хэсэг хугацаанд кино зураг авалтуудаас хөндийрээд байгаа билээ. Тэгвэл 29 настай алдарт жүжигчин саяхан Английн Миррор сэтгүүлд өгсөн нэгэн ярилцлагадаа хэсэг хугацаанд хүүхдүүддээ анхаарлаа хандуулах бөгөөд дахиж ямар нэгэн киноны эротик хэсэгт тоглохгүй гэдгээ мэдэгдсэн байна. Учир нь алдарт жүжигчиний том хүү Ноа болон бага хүү Боди нар нь одоо 3 , 4 нас хүрч байгаа учраас хүүхдүүддээ нүцгэн дүрээр харагдах хүсэлгүй байгаа гэдгээ ярьсан байна.

Бага ярьж, их сонсох бол ихэнх хүмүүсийн орхигдуулдаг давуу тал билээ. Та өдөрт хэр их ярьж бас сонсдог вэ? Жинхэнэ утгаар нь сонсох шүү. Өөрөөр хэлбэл ‘ярьж дуусахаар нь хэлэх гайхалтай үгээ бодохын оронд нөгөө хүний ярианд анхаарлаа хандуулж, хэлсэн бүхнийг нь шингээн авахыг’ хэлж байна

Та бидний дийлэнх нь “Хангалттай биш” гэсэн хариу өгдөг. Ихэнх хүмүүс харилцан яриаг уралдаант спорт лугаа төсөөлж явдаг. Нөгөө хүнээсээ ихийг хэлж, ухаалаг санаа дэвшүүлж, бусдыг бодол санааг өөрчилж, итгүүлж, хамгийн удаан хугацаанд, хамгийн чанга ярьсан нь ялагч болдог. Бид бүгд л энэ урхинд орсон.