Сүүлд нэмэгдсэн
Ахмад сэтгүүлч МУСГЗ Г.Жамьянгийн дурсамжаас…
Тавиад оны дундуур өргөн төмөр зам Сайншанд руу хүрч очлоо. Оросууд ч ёстой бужигналаа даа. Ар Сайншанд хэмээх хот боссон тэр хонхор аймгийн оршуулгын газар байсан юм. Талийгаачийгаа голдуу ил задгай тавьдаг байсан учир хаа л бол хүний хүүр. Зарим нь халуун наранд хөөгөөд босоод суучихдаг байсансан.
“Гэгээн Муза Академи”-аас 13 дахь жилдээ зохион байгуулж байгаа “Гэгээн Муза-2016” олон улсын театрын наадам 2016 оны 05 дугаар сарын 01-07-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаа билээ.
Манай улсын 23 сэтгүүлчид ӨМӨЗО-ны Хөх хотод айлчлан “Хятад, Монголын шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хамтын ажиллагааны анхдугаар уулзалт ярилцлага”-д оролцлоо. Тэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаатай танилцах, тус орны бүтээн байгуулалт, шинжлэх ухааны ололт амжилтыг амьдрал ахуйд нэвтрүүлж байгаа байдалтай танилцаж, санал бодлоо солилцон таван өдрийн айлчлалыг хийгээд ирлээ.
Дөрөвдүгээр сарын 30-ны өдөр “Хамтдаа инээмсэглэе” аяны хүрээнд зохион байгуулагдсан “Хөгжлийн Бэрхшээлтэй Хүүхдийн Урлагийн Их Наадам”-ын Ерөнхий Ивээн тэтгэгчээр “АЗ МОЛЛ” дэлгүүрийн харъяа “Азтай Хүүхэд Сан” хоёр дох жилдээ оролцсон юм.
Өнөөдөр аргын тооллын 2016 оны тавдугаар сарын 02. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Хаврын адаг хар луу сарын Билгийн тооллын 25. Сумъяа гараг. Чөдөр одтой, 2 хар мэнгэтэй хөх бич өдөр. Өдрийн барилдлага: Идэр. Шүтэн барилдлага: Сэрэхүй.Өдрийн наран 5 цаг 38 минутад мандан, 20 цаг 06 минутад жаргана.
2016 оны тавдугаар сарын 02-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 5-10 хэм, говийн бүс нутаг болон Дорнод Монголын тал нутгаар 13-18 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.
АНУ-ын Чикаго хотын оюутан 18 настай Шеа Гловер нэгэн сонирхолтой судалгаа хийсэн байна. Тэрээр гудамжинд танихгүй хүмүүстэй тааран зургийг нь авах хүсэлт тавьж, зургийг нь авч байх үедээ “Та үнэхээр хөөрхөн, дур булаам юм аа” хэмээн хэлж, хариу үйлдэл үзүүлэх үед нь дахин зургийг нь авч байжээ.
Хүмүүсийн хариу гаргасан төрх үнэхээр сэтгэл хөдлөм, чин сэтгэлээсээ тэр үгэнд баярлаж байсан нь ил байв.
Ангилал
- Reels
- Амьтны ертөнц
- Археологи
- Аялал жуулчлал
- Балет
- Боловсрол
- Бүжгийн урлаг
- Видео
- Гадаад мэдээ
- Гоо сайхан
- Гэрэл зураг
- Дотоод мэдээ
- Дуу хөгжим
- Дуурь
- Дүрслэх урлаг
- Зурхай
- Кино
- Клип
- Музей
- Нийгэм
- Оддын амьдрал
- Өв соёл
- Сонгодог урлаг
- Сонин хачин
- Спорт
- ТВ Нэвтрүүлэг
- Театр
- Техник технологи
- Түүх
- Утга зохиол
- Үзвэр
- Үзэсгэлэн
- Хувцас загвар
- Цирк
- Шинжлэх ухаан
- Эдийн засаг
- Эрүүл мэнд
- Язгуур урлаг
- Ярилцлага
- Яруу найраг
