Сүүлд нэмэгдсэн

Ирэх тавдугаар сард тохиох олон улсын сувилагч нарын өдрийг угтаж “Хавдар судлалын үндэсний төв”-ийн эмч нар өнөөдөр “Дүнжингарав” худалдааны төвд иргэдэд үнэ төлбөргүй үзлэг хийхээр болжээ. Уг арга хэмжээ өдрийн 13:00 цагт эхлэх ба иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж, зөвлөгөө өгнө.

Хамгаас хайртай үнэртэй уснаасаа хэрхэн максимум таашаал авах, гар доорх бэлэн сүрчигнүүдээ ашиглан хэрхэн шинэ үнэр бий болгох, мөн сүрчигний хоосорсон савыг юунд ашиглаж болох талаар танд хэрэгтэй жижиг зөвлөгөөнүүдийг хүргэж байна

1398 оны есдүгээр сарын 22-ны өдөр монгол цэрэг Афганистаны уулсын дундуур гарч Энэтхэг орныг зорих их замд хөндөлдөх байгалийн бартаа саад болсон Инд мөрний баруун эрэгт гарч ирэв. Хоёр хоногийн дотор завь онгоцуудаар хөвөгч гүүр бариад их цэрэг дорно зүг аяны замаа хөөжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигаар тавдугаар сарын эхний долоо хоногийг орон даяар “Үндэсний бичиг үсгийн баяр” болгон тэмдэглэж ирсэн. Тус арга хэмжээ энэ сарын 29-нөөс тавдугаар сарын 03-ны хооронд болно.

1. Өглөө бүр нимбэгтэй ус уух нь таны дархлааг сайжруулах бөгөөд Витамин C-р хамгийн баялаг.
2. Мөн нүдний эрүүл мэндэд их тустай бөгөөд, нуухтах, нүд загтнахыг зогсоодог.
3. Нимбэгэнд агуулагддаг Кали нь тархины үйл ажиллагааг сайжруулдаг.
4. Өглөө бүр бүлээн нимбэгтэй ус уух нь биенд хурсан хорт бодисуудыг гадагшлуулж өгдөг.
5. Элэгний үйл ажиллагааг сайжруулдаг.

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Төв аймгийн Нутгийн залуучуудын холбоотой хамтран Монголын төр, нийгэм, шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн, түүхч, манжич Л.Дэндэвийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан “Их шастирын мэргэн түшмэл” баримтат кино өнөөдөр үзэгчдийн хүртээл боллоо.

Өнөөдөр аргын тооллын 2016 оны дөрөвдүгээр сарын 28. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Хаврын адаг хар луу сарын Билгийн тооллын 21. Бархасвадь гараг. Суулга одтой, 6 цагаан мэнгэтэй цагаан луу өдөр. Өдрийн барилдлага: Рашаан. Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй. Өдрийн наран 5 цаг 45 минутад мандан, 20 цаг 00 минутад жаргана.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулсаар бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 10-15 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.