Сүүлд нэмэгдсэн

Энгийн нэг цайлган тоглоом тохуу нь эмгэнэлт явдал болж хувирах шахжээ. Нэгэн британи эр эхнэрээрээ тоглоом тохуу хийн, бага насны хүүхдээ баясгахын тулд үсээ хатаадаг сэнс рүү нь хүүхдийн цацдаг нунтаг хийчихсэн байна. Үсээ хатаахаар залгангуут тэр нунтаг нүүр рүү нь цацагдана хэмээн тооцоолсон хэдий ч гэнэт галан буу болж хувирчээ гэж Daily Star-д мэдээлжээ.

Хэтэрхий халуун цай, кофе уух нь эрүүл мэндэд аюултайг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэргэдэх хорт хавдар судлах олон улсын агентлаг хүлээн зөвшөөрчээ. “Индепендент” сонинд ингэж мэдээлсэн байна “Хэтэрхий халуун ундаа уух нь улаан хоолойн хорт хавдрын шалтгаан болж болох юм, ингэхдээ чухамхүү температур нь хамгийн ноцтой” гэж Хорт хавдар судлах олон улсын агентлагийн захирал Кристотфер Уайлльд хэлжээ.

Д.Хулганажав нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт төрсөн. Бага, дунд сургууль, 1992 онд Дархан хотын АУДуС-ийг сувилагч, бага эмч, 1999 онд “Бэрс” кино урлагийн дээд сургуулийг “сэтгүүлч” мэргэжлээр төгссөн.

Чи итгэл үнэмшилтэй бай. Өөөрөө өөртөө итгэ. Чи төгс төгөлдөр болно. Итгэл үнмэшил дүүрэн бай. Чи төгс төгөлдөр болно.

Итгэл сэтгэл засна. Урам зориг өгдөг. Эрч хүч өгдөг. Тийм учраас. Чи өөрөө өөртөө итгэ. Хүмүүст итгэ. Өөрөөр хэлбэл. Бусдад урам өг. Уханн өг. Сэтгэл өг. Зөв үг хэл. Зөөлөн хар. Хүн сэтгэлтэй бай. Тэгвэл тэд буруу юм хийж үл зүрхлэнэ. Шудрага үнэнч байж чадна. Төөрөгдөлөөс магад ангижрана. Тийм учраас чи итгэ. Тэгэж итгэ.

Малайз улсын Пенанг хотод зохион байгуулагдсан Ой тогтоолтын нээлттэй тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөсөн байна. Тус тэмцээнээс манай улсын “Монголын Оюун Ухааны Академи”-ийн тамирчид 22 медаль хүртжээ. Энэ удаагийн тэмцээнд 8 улсын 97 тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр бага, дунд болон насанд хүрэгчдийн гэсэн ангилалд оюун ухаан, сэтгэн бодох чадвараараа өрсөлдсөн байна. Тус тэмцээнд улсаа төлөөлж “Монголын Оюун Ухааны Академи”-ийн 13 тамирчид оролцжээ. Тодруулбал дунд насны ангилалд 9 хүүхэд ,бага насны ангилалд 4 хүүхэд, багш дасгалжуулагч Б.Баасандоржийн хамт оролцож 22 медаль хүртсэн байна.

Ардын жүжигчин, Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Намсрайжавын төрсөн өдөр өнөөдөр тохиолоо. Хөгжмийн зохиолч Ц.Намсрайжав 1927 оны зургаадугаар сарын 15-ны өдөр мэндэлжээ. Энэ жил түүний 89 жилийн ойд зориулан Улсын Филармонийн үе, үеийн уран бүтээлчид, түүний гэр бүлийн гишүүд XX зууны манлай дуу “Халуун элгэн нутаг” дууны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөсөн юм.

“Blue moon art” галлерейн уран бүтээлч Х.Ариунзаяагийн бие даасан уран бүтээл болох “Passion” үзэсгэлэн энэ сарын 22-нд нээлтээ хийж 7 дугаар сарын 1-ныг хүртэл үргэлжлэх юм байна. Уран зураг, урлагт хайртай хүн бүхнийг урьж байна.

2016 оны зургаадугаар сарын 16-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Зүүн аймгуудын ихэнх, төвийн аймгуудын баруун хэсэг, баруун аймгуудын зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын өмнөд хэсгээр 28-33 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.