Сүүлд нэмэгдсэн

Тус фестивальд бүх насны хүмүүс болон чөлөөт бүжгийн хамтлагууд оролцох боломжтой. Оролцогчид рэп, хип хоп, брэк, електро, гудамжны бүжиг зэрэг орчин үеийн чөлөөт бүжгийн төрлөөр өрсөлдөх юм. Тодруулбал, хамтлаг бүжиг болон 1:1 баатл тулаан гэсэн хоёр төрлөөр эл тэмцээнийг зохион байгуулж, эхний шатнаас хамгийн өндөр оноотой 10 хамтлаг, уран бүтээлчийг тодруулах аж.

Ямар ч эмэгтэй хүн нарийхан гоолиг бэлхүүс, гэдэстэй байхыг хүсдэг билээ. Мөн унжсан томорсон гэдэс нь чихрийн шижин, цус харвалт, ой ухаан муудах болон зүрхний өвчинтэй болох эрсдлийг нэмэгдүүлдэг байна. Аз болоход дараах зөвлөмж таныг 1 долоо хоногийн дотор булцгар цулцгар гэдэснээсээ салахад тань тусална.

Өнөөдөр аргын тооллын 2016 оны зургаадугаар сарын 14. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны дунд хөх морь сарын Билгийн тооллын 9. Ангараг гараг. Тугчин одтой, дөрвөн ногоон мэнгэтэй улаагчин туулай өдөр. Өдрийн барилдлага: Хүчин төгсөх. Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй. Өдрийн наран 5 цаг 02 минутад мандан, 20 цаг 49 минутад жаргана.

Нутгийн төв хэсгээр үүлэрхэг. Говийн нутгийн ихэнх, төвийн нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантэй. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 13-18 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 23-28 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

Монголчуудын үзэх дуртай “Яг түүн шиг” шоу дэлхий одуудын анхаарлыг ч татаж эхэлжээ. Хэдхэн долоо хоногийн өмнө супер од Ники Минаж, Лэди Гага өөрийнхөө ихрийг харж байсан бол өчигдөр дэлхийн алдарт од Аделийн дүрийг ОХУ-ын Буриад улсын Гавьяат жүжигчин Б.Амархүү бүтээсэн. Түүнийг үзсэн Британийн дуучин бүсгүй твийтэр хуудаснаа “Би Амархүүг Премьер Министрт байхаас мэднэ. Амжилт хүсье” гэжээ.

“Яг түүн шиг” шоу үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө нь уяад байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Шоу эхэлсэн цагаас дуучин Б.Амархүү жинхэнэ сайн оролцогч байж чадаж байгаа гэдэгтэй нэлээд хүн санал нийлнэ. Дугаар болгон дээр Б.Амархүү түрүүлчихээр үзүүлбэрүүд үзүүлдэг ч шүүгчдийн саналд дарагдсаар өдийг хүрсэн. Харин өчигдөр гарсан дугаар дээр түрүүлж мөн ч их хүлээсэн үзэгчдээ баярлуулах нь тэр.
Аделийн дүрээр түрүүлж олныг баярлуулж, өнөөдөр хүмүүсийн ярианы сэдэв болж байна. Үэзгчид түүнийг түрүүлэхийг мөн ч их хүлээж байж дээ.

Жүжигчин олон тайз болон дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхөлж олны сайшаалыг хүртэж яваа авьяаслаг залуу жүжигчдийн нэг. “Сарны нулимс ”-ын Цоомоо, “Лусын дагина ”-ны гүнж, “Норовын намтар”-ын Жимсээгийн дүрээр нь андахгүй ээ.