Сүүлд нэмэгдсэн

Герман, Монголын соёлын хамтын ажиллагааны хүрээнд Берлин хотод дэлхийн олон үндэстнүүдийн соёл, урлаг, түүхийн ордон сүндэрлэх гэж байна. Энэ ордонд олон улс өөрийн соёл, уламжлал, түүхийг харуулсан бүтээлүүдээ дэлгэн тавих юм. Монгол Улсын хувьд энэ ордонд өөрийн улсын соёл урлаг, соёлын өв, архив, түүх дурсгалын бүтээлийг харуулсан тэнхим байгуулахаар болжээ. Одоогоор тус тэнхимд Монголын онцлогийг харуулсан ямар бүтээл дэлгэхээ хэлэлцэж байгаа аж. Тэнхимийг 2019 онд нээхээр төлөвлөсөн байна.

Шилдэг адал явдалт, тулаант кино шалгаруулдаг “Детектив фест” олон улсын наадам энэ жил ОХУ-ын Москва хотол зохион байгуулагдлаа. 18 дахь удаагаа зохион байгуулж буй уг наадамд анх удаа Монгол кино өрсөлдөхөөр шалгарсан юм. “Скай пирамид” продакшн, зохиолч, найруулагч А.Батбаатарын бүтээл “Зангараг” адал явдалт, уянгын кино өнгөрсөн 2015 онд үзэгчдэд хүрсэн билээ.

Өнөөдөр аргын тооллын 2016 оны дөрөвдүгээр сарын 22. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Хаврын адаг хар луу сарын Билгийн тооллын 15. Сугар гараг. Салхины эх одтой, 3 хөх мэнгэтэй хөх нохой өдөр. Өдрийн барилдлага: Үл тохирох. Шүтэн барилдлага: Хурьцахуй. Өдрийн наран 5 цаг 55 минутад мандан, 19 цаг 51 минутад жаргана.

Нийтийн дуучид болон рок поп, уран бүтээлчид Х.Түвшинжаргал охинд зориулсан “Сэтгэлийн хүч” нэртэй хандивын тоглолтонд нэгджээ. Тус тоглолтонд, МУГЖ Н.Чулуунхүү, Г.Батбаяр, Б.Оюунбат, зэрэг 20 гаруй уран бүтээлч оролцох аж. Тоглолт энэ сарын 25-нд “Монгол бөхийн өргөө”-нд 19.00 цагт болох бөгөөд тоглолтын орлого Х.Түвшинжаргал охины эмчилгээнд зарцуулагдах юм байна.

“People” сэтгүүлээс жил бүр уламжлал болгон шалгаруулдаг энэ оны Хамгийн дур булаам эмэгтэйгээр Холливудын жүжигчин Женнифер Эннистон шалгарчээ. Түүнийг яагаад энэ шалгаруулалтад багтаасан нь зургаас харахад тодорхой болов уу