Сүүлд нэмэгдсэн

СУИС-ийн Бадмаараг ахлах сургуулийн 10-12 дугаар ангийн 64 сурагчийн 160 шилдэг бүтээлийн “Бид сайн сайханд дагуулна” үзэсгэлэн өнөөдөр Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд16 цагт нээлтээ хийх юм байна. Ирээдүйн том зураачид болох дунд сургуулийн дүү нарынхаа уран бүтээлийн үзэсгэлэнд хүрэлцэн ирж тэдэнд хийх бүтээхийн их урмыг бэлэглэнэ үү. Үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 21-23-ны өдрүүдэд дэлгэгдэнэ.

Өнөөдөр аргын тооллын 2016 оны дөрөвдүгээр сарын 21. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Хаврын адаг хар луу сарын Билгийн тооллын давхарласан 14. Бархасвадь гараг. Тэргүүн дагуул одтой, дөрвөн ногоон мэнгэтэй харагчин тахиа өдөр. Өдрийн барилдлага: Хүчин төгсөх. Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй. Өдрийн наран 5 цаг 57 минутад мандан, 19 цаг 49 минутад жаргана.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан байна.

Мэргэжлийн ур чадвар, биеэ авч яваа байдлаараа хэнийг ч дагуулахааргүй царайлаг, бас авьяаслаг нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо МҮОНТ-тэй амьдралаа холбоод 20 гаруй жилийн нүүр үзэж буй. 1990-ээд оны бүсгүйчүүдийн нүүр царай болж явсан ч өдгөө ч хэвээрээ гялалзаж байна.

Монголын урлагийн ертөнцөд хүч төрөн гарч ирж байгаа шинэ залуу уран бүтээлчид цөөнгүй бий. Тэгвэл тэдний нэгэн төлөөлөл аяъяаслаг уран бүтээлч Лодко өөрийн шинэхэн “Fly away” дуугаа дүрсжүүлэн видео клипээ цацлаа.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас энэ сарын 22-ны өдөр буюу Баасан гарагт “Ажил олгогчид”-ын гуравдугаар чуулганыг зохион байгуулна. Уг үйл ажиллагааны талаар нэгдсэн мэдээлэл өгөх үүднээс Сүхбаатар дүүргийн Худалдаа, үйлдвэр үйлчилгээний хэлтсийн дарга Н.Цогцолмаагаас дараах тодруулгыг авлаа.

Монголын рок поп урлагт өөрсдийн өнгө, хэмнэлээр уран бүтээлээ эгшиглүүлсээр байгаа хамтлаг, дуучид өнөөдөр гарын арван хуруунд ч багтахаар цөөхөн байгаа. Тэдний нэг бол “Guys” хамтлаг. Учир нь өнөөдөр үзэгч, сонсогчид монголын рок поп урлагт байгаа хамтлаг дуучдыг өөр хоорондоо өрсөлдөөнтэй шинэ уран бүтээлүүдээрээ бөмбөгдөн, тэднийг уйдаахгүй, сэргээш мэт байхыг хүсэж байгаа учраас “Монголын хамтлаг дуучид усанд хаясан чулуу шиг алга болоод байна, тэд бидний дурсамжаар л наадсан тоглолтуудаа хийж байна” хэмээн шүүмжлэх болсон. Харин энэ бүх шүүмжлэлийн эсрэг талд байгаа хамтлаг дуучдаас “Guys” хамтлагийг онцлох олон шалтгаан надад байна. Үүний нэг бол тэдний тун удахгүй дэлгэхээр зэхээд байгаа “The Love” дуу юм.