Сүүлд нэмэгдсэн
“Хүмүүн фильм”-ийн бүтээл “Бүү март” кино өнөөдөр нээлтээ хийж, бүх кинотеатраар үзэгчдийн хүртээл болох гэж байна. БНМАУ-ын Ардын Их Хурлын дарга, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга, МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Жамбын Батмөнхийн амьдралаар намтарчлан бүтээсэн уг кино нь мартаж болохгүй түүхийг хүмүүст хүргэж байгаагаараа онцлог гэж кино бүтээгчид өгүүлжээ. “Бүү март” киноны зохиолыг Ж.Мөнхбат бичиж, А.Мөнхсүх найруулсан юм. “Бүү март” киноны баатрууд нь дан түүхэн хүмүүс байгаа бөгөөд тэдний дүрийг хэн бүтээсэн болоод хэр төстэй жүжигчдийг сонгосон бэ, нүүр хувиргалт, тухайн хүнийхээ онцлогийг хэрхэн гаргав гэдэг нь хэн бүхэнд сонирхолтой. Тиймээс бид энэ удаа түүхэн дүрд хувирсан жүжигчдийн тухай мэдээллийг уншигчдадаа хүргэе.
Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр хавар цагийн үзвэрийн нээлтээ XX зууны шилдэг балет “Спартак”-аар нээж, энэ амралтын өдөр тоглох гэж байна. Үргэлжлүүлэн “Хунт нуур”, балет “Кармен” дуурийг тус тус тоглох нь ээ.“Спартак” балетад Ромын эсрэг боолын бослогын удирдагч Спартакийн тухай өгүүлдэг. Эмгэнэлтэй төгсгөлтэй ч эрх чөлөөний баатарлаг тэмцлийн түүхийг харуулдаг аж. Эл балетыг энэ сарын 16,17-нд 17.00 цагт тоглох юм.
“Чонон сүлд”, “Галдан мээрэн” зэрэг олон улсад танигдсан бүтээлд гол дүрийн жүжигчнээр тоглож, цаашлаад Монголын тайз дэлгэцийн олон арван бүтээлд дүрээ мөнхөлсөн жүжигчин Р.Анхнямыг олон улсын кино судлаачид болон найруулагчид тоодог болсон.
2016 оны Токиогийн гэрэл зургийн наадам эхлэх гэж байна. Энэ удаагийн үзэсгэлэнгийн үеэр монгол гэрэл зурагчид тусгай үзэсгэлэнгээ толилуулах юм. Үзэсгэлэнг Японы гэрэл зургийн холбооноос зохион байгуулдаг бөгөөд долоон хэсэгтэй. Энэ онд гадаадын орнуудаас Монголыг онцолж байгаа нь анхных юм.
“Нохойн сүрэг” эмгэнэлт драмын жүжиг тун удахгүй үзэгчдийн хүртээл болно. Тэгвэл тус жүжгийн сонирхолтой постерийн зурагнуудыг та бүхэндээ хүргэж байна.
“Дэлхийн мисс 2015” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, амжилт үзүүлсэн Мисс бол Н.Ану хэмээх бүсгүй юм. Тэрбээр 2013 онд Монголын мисс болж байсан бөгөөд олон улсын чанартай хэд хэдэн тэмцээнээс тэргүүн шагналыг нь хүртэж, Миссийн титмээ загварын амжилтаараа “өнгөлж” яваа сайхан бүсгүй билээ.
Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 295 дугаар тогтоолоор баталсан “Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр нь “Сургуулийн өмнөх, бага, дунд боловсролын чанарын шинэчлэл”, “Авьяас”, “Ном” дэд хөтөлбөрийн хүрээнд амжилттай хэрэгжиж байна.
Ангилал
- Reels
- Амьтны ертөнц
- Археологи
- Аялал жуулчлал
- Балет
- Боловсрол
- Бүжгийн урлаг
- Видео
- Гадаад мэдээ
- Гоо сайхан
- Гэрэл зураг
- Дотоод мэдээ
- Дуу хөгжим
- Дуурь
- Дүрслэх урлаг
- Зурхай
- Кино
- Клип
- Музей
- Нийгэм
- Оддын амьдрал
- Өв соёл
- Сонгодог урлаг
- Сонин хачин
- Спорт
- ТВ Нэвтрүүлэг
- Театр
- Техник технологи
- Түүх
- Утга зохиол
- Үзвэр
- Үзэсгэлэн
- Хувцас загвар
- Цирк
- Шинжлэх ухаан
- Эдийн засаг
- Эрүүл мэнд
- Язгуур урлаг
- Ярилцлага
- Яруу найраг
