Сүүлд нэмэгдсэн

Улсын Драмын Эрдмийн Театрын 85, Дархан хот үүсч хөгжсөний 55, Эрдэнэт хот үүсч хөгжсөний 40 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчид “Театрын өдрүүд” хаврын аялан тоглолтыг хийх аж. Аялан тоглолтын хүрээнд У.Шекспир “Ромео Жульетта” сонгодог жүжиг, В.Красногоровын “Хунгийн дуу” уянгын драмын жүжиг, Т.Габбе “Үнсгэлжин” хүүхдийн жүжиг зэрэг сонгодог уран бүтээлээ Дархан, Эрдэнэт хотын үзэгчдэд хүргэх юм байна.

Дэлхийд алдартай хөгжимчин, алто саксофонч Жэссэ Дэивисийг сонсох ховор боломж бидэнд олдож байна. Тодруулбал монголд анх удаа Нью Орлеоноос гаралтай алдартай жазз хөгжимчин “Жессэ Дэйвис” өөрийн дөрвөл хөгжмийн хамтлагтайгаа Монголд ирлээ. Тэрээр энэ сарын 15 нд УДБЭТеатрт 19:00 цагаас тоглолтоо хийж бидний сонорыг мялаах нь. 11 настайгаасаа саксафон тоглож буй тэрээр өөрийн өвөрмөц уран бүтээлээс гадна гайхалтай амьд тоглолтуудаараа домог болсон хөгжимчдийн нэг тэрээр хамтлагийнхаа бүрэлдэхүүнд болох Пол Кирби (даралтат хөгжимчин), Мартин Зинкер (басс), Минчан Ким (бөмбөр) нартайгаа хүрэлцэн ирсэн юм.

ДБЭТ-ын уран бүтээлчид ирэх амралтын өдрүүдэд А.Хачатурян “Спартак” балетыг тоглох гэж байна.

Цомнолыг Рафаэлло Джовавелийн “Спартак” зохиолоос сэдэвлэн Н.Волков, А.Хачатурян нар 1954 онд хөгжмийг бичиж, балетмейстер Л.Якобсон, “Киров”-ийн театрт 1956 оны арванхоёрдугаар сарын 27-нд анх найруулан тавьж байжээ.

Монголын кино урлагт өөрийн гэсэн өнгө төрхтэй найруулагч Б.Чингүүний цоо шинэ бүтээл адал явдалт, инээдмийн, хайрын тухай өгүүлэх “ӨРТӨӨ” уран сайхны кино өнгөрсөн баасан гарагт нээлтээ хийсэн билээ.

Уран бүтээлийн олз омог арвин яваа залуу дуучин А.Түмэн-Өлзий хувийн амьдралдаа ч аз одтой байгаагаа олонд дуулгасан. Өөрийн амьдралын ханиа олсон хэмээсэн тэрбээр чинээлэг эрийн нууцхан хайраас татгалзаж багагүй шуугианыг дэгдээгээд авсан удаатай.

МҮЭ-ийн Соёлын Төв Ордны санаачилгаар “Өсвөрийн Шатарчдын Ази Тивийн Аварга Шалгаруулах Тэмцээн”-ний хүрээнд зохион байгуулагдаж буй “МОНГОЛ ЭГШИГЛЭН” ардын урлагийн тоглолт МҮЭ-ийн Соёлын Төв Ордны Концертын Их танхимд боллоо.