Сүүлд нэмэгдсэн

Хуримын гэрэл зурагчин С.Сайнжаргалын “Нандин” гэрэл зургийн уран бүтээлийн үзэсгэлэн урин хаврыг угтан хосууддаа зориулан дэлгэгдэж байна. Тус үзэсгэлэн 2016 оны 05-р сарын 26-аас 31-ний өдрүүдэд “Blue Moon” Art Gallery-д тавигдах гэж байгааг дуулгахад таатай байна. Та бүхэн хүрэлцэн ирж таалан сонирхоно уу

Өнөөдөр аргын тооллын 2016 оны тавдугаар сарын 26. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны тэргүүн харагчин могой сарын Билгийн тооллын 20. Бархасвадь гараг. Элдэв тэнгэртэн одтой, таван шар мэнгэтэй шар бич өдөр. Өдрийн барилдлага: Үл тохирох. Шүтэн барилдлага: Мунхрахуй . Өдрийн наран 5 цаг 12 минутад мандан, 20 цаг 33 минутад жаргана.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.

2016 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчид дэмжигчдийнхээ гарын үсгийг цуглуулаад эхэлсэн. Тэдний нэгэн адилаар М.Нарантуяа өөрийн тойрогтоо дэмжигчдийнхээ гарыг үсгийг цуглуулж эхэлсэн билээ. Тэрбээр 69-р тойрогт дэвшиж буй. Үүнд нь Баянгол дүүргийн 8,10,12,13,14,22-р хороонууд тус тус харъяалагдаж байгаа юм. Түүнийг М. САЙХНАА гэх хаягнаас “гарын

“Хангай” дээд сургуулиас жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Гадаад хэлний сургалтын агуулга, арга зүй” сэдэвт зөвлөгөөн, семинар энэ сарын 7-нд 5 дахь удаагаа амжилттай зохион байгуулагджээ. Энэ удаагийн семинар хүрээгээ тэлж улсын хэмжээнд зохион байгуулагдсан бөгөөд нийслэлийн ЕБС, хөдөө орон нутгийн ЕБС болон их, дээд сургууль, коллежийн эрдэмтэн багш нар хүрэлцэн ирж энэ удаагийн ёеминарт оролцсон байна.

“Монголын Үндэсний Цирк”, “Dreambox” телевизтэй хамтран “Шидэт Бонго далайгаар аялсан нь” бүрэн хэмжээний циркийн мюзиклийг тоглох гэж байна. Хүүхэд багачуудын хайртай үлгэрийн баатрууд далайн орноор аялахдаа хачин сонин гайхамшигтай бүхэнтэй учрах болно.

Холливудын од Брэд Питт бяцхан охиныг дарагдахаас аварч буян үйлджээ. Үнэндээ хамаг хэрэг Брэдээс өөрөөс нь эхэлсэн гэж болно. Алдарт жүжигчин Брэд Питт одоо “Нам гүм 5 секунд” киноны зураг авалтад оролцож байгаа билээ. Энэ киноны зураг авалт Канарын арлууд дээр явагдаж байгаа юм.