Сүүлд нэмэгдсэн

Өнөөгийн нийгэмд стрессгүй хүн үгүй болж. Бүгд өөр өөрийн гэсэн уур бухимдал, гуниг, уйтгарт автана. Гудамжаар зөрж өнгөрөх олон хүнээс инээмсэглэл тодруулсан хүн тун ховор. Тэд бухимдлаа хэрхэн тайлдаг бол гэсэн асуултын эрэлд гарахад ихэвчлэн найзуудтайгаа доргин ууж, гэр бүлтэйгээ кино, тоглолт, хошин шог үзэж стрессээ тайлдаг гэв.

МУГЖ, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа урлагийн ертөнцөд хөл тавьж ард түмэндээ уран бүтээлээ хүргээд 30 хаврыг үджээ. Уран бүтээлийн ганзаг дүүрэн яваа дуучны төрсөн өдөр удахгүй тохиох гэж байна. Энэ жилийн төрсөн өдрийг үзэгч түмэнтэйгээ хамтдаа өнгөрүүлэхээр тоглолтын бэлтгэл ажлыг базааж байгаа. “Төрсөн өдрийн анплагед тоглолт” энэ сарын 19, 20-нд болох бол 30 жилийн баярын тоглолт ирэх есдүгээр сард болох юм.

О.Энхтайваны австракт ба холимог техникийн төрлийн “Булан“ үзэсгэлэн 04 сарын 01 нээс 15 хүртэл Q Art галлерейд дэлгэгдэх юм байна. Нийт 21 бүтээл тавигдаж, түүнээс зотон тосон зураг 8, холимог техник 13. “Булан “ гэдэг бол хүн бүрийн мэддэг л булан, гэхдээ булан дандаа гэрэлгүй, харанхуй, юм хураасан, тийм нэг орон зай байдаг. Энэ орон зайд нэвтэрч буцаад булангаас гадна байгаа орон зайн тухай бас өгүүлж түүнийгээ хийсвэр австракт төрлөөр харуулахыг зорьж байгаа гэнэ.

Монгол улсын төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч ЦОГЗОЛЫН НАЦАГДОРЖ-ийн мэндэлсний 65 жилийн ойг тохиолдуулан түүний гарын шавь нар, мөн хамтран ажиллаж, уран бүтээлээ туурвих явцдаа түүнээс цаг ямагт суралцаж явсан багш шавийн барилдлагатай эрхэм дотны нөхөд, “Нацагдорж сан”-гийн санаачлагаар 2016 оны 04 дүгээр сарын 02-09-ний өдрүүдэд их багшийн хөгжмийн бүтээлүүдийг СУИС, УДЭТ, ҮДБЭЧ, УДБЭТ, Улсын филармони, МХөгжЗХ, ХЦДБЭЧ, Хөгжим Бүжгийн Коллежийн тайзнаа амилуулж, үзэгч түмэндээ толилуулж байна.

Монголын урлагийн ертөнцөд хүч төрөн гарч ирж байгаа шинэ залуу уран бүтээлчид цөөнгүй бий. Тэгвэл тэдний нэгэн төлөөлөл аяъяаслаг уран бүтээлч Д.Амартүвшинг бид энэ удаад онцолж байна. Түүний шинэхэн уран бүтээл болох “Нууцхан нандин” дуу нь мэндлээд удаагүй байгаа боловч сонсогчдын талархлыг ихэд хүлээгээд байгаа юм. Тэрээр хэлэхдээ “Би хэзээ ч өнгө мөнгөний хойноос явахгүй урлагийн төлөө өөрийгөө зориулах болно” хэмээсэн юм. Ингээд уншигчиддаа нийтийн дууны урлагт өнгө нэмэн гарч ирж буй залуу уран бүтээлч Д.Амартүвшинтэй хийсэн ярилцлагыг хүргье

Өнөөдөр аргын тооллын 2016 оны дөрөвдүгээр сарын 5. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Хаврын дунд цагаагчин туулай сарын Билгийн тооллын 28. Ангараг гараг. Шувуун хушуут одтой, 2 хар мэнгэтэй улаагчин могой өдөр. Өдрийн барилдлага:Арвидах. Шүтэн барилдлага: Мунхрахуй. Өдрийн наран 6 цаг 26 минутад мандан, 19 цаг 25 минутад жаргана.smiley

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, шөнөдөө Алтайн салбар уулсаар, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий шөнөдөө 5-10 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.