Сүүлд нэмэгдсэн

Суулгалт өвчин нь маш түгээмэл тохиолддог бөгөөд хөгжингүй орны хувьд 1 хүн 2 жилд нэг удаа суулгадаг гэсэн судалгаа байдаг бөгөөд хөгжингүй орнуудын хувьд 1 хүн жилдээ 2 удаа суулгадаг гэсэн тоо баримт байдаг. Мөн аялагчдын суулгалт маш өргөн тохиолддог бөгөөд шалтгаан нь:

Бясалгал бол ухаан бодлоо удирдаж сурах болон өөрөө өөртэйгөө зохицон оршиход маш хэрэгтэй арга билээ. Гэхдээ энэ ганцхан давуу тал нь биш юм. Олон хүмүүс бясалгал хийдэг хүмүүсийн эгнээнд элсэх болжээ. Бодит үнэлгээ болон хувийн үзэл бодлуудаас гадна бясалгалд шинжлэх ухаанаар батлагдсан давуу талууд бий:

Монголын уран бүтээлчид дэлхийн өнцөг булан бүрт өөрийн орны нэрийг гаргасаар байна. Үүний нэг нь поп акапелла урсгалаар уран бүтээлээ туурвидаг “S4” хамтлагийн залуус юм. Өнгөрсөн жил “S4” болон beat box Баачка нар БНХАУ-ын нийслэл радио телевизийн төв суваг “BTV” телевизээс зохион байгуулдаг “You can” олон улсын дуучдын тэмцээнд оролцож 8000 гаруй залуусаас шилдэг 14-т үлдэж шилдэг хамтлагаар тодорсон юм. Ингэснээр тэд Бээжин болон Шанхайн томоохон менежментийн компаниудаас хамтран ажиллах саналыг авсан юм. Энэ саналын хүрээнд тэднийг Хятадад ирж тоглоно уу гэсэн урилгын дагуу БНХАУ-ын хотуудад энэ сарын 28-наас эхлэн аялан тоглолтоо эхлүүлж байна. Энэхүү тоглолтыг МУСТА дуучин С.Сэрчмаатай хамтран хийж байгаа юм. Өмнө нь Дуучин С.Сэрчмаагийн Хятадад болсон тоглолтод “S4” хамтлагийнхан оролцож байсан билээ.Энэ удаагийн аялан тоглолтонд Beat box Баачка, Өвөрмонголын поп,рок “Цагаан шонхор” хамтлаг оролцож байна.

Английн алдарт “Spice girls” хамтлаг 20 жилийн ойгоороо дахин нэгджээ. Нэгэн үе дэлхий нийтийг байлдан дагуулж явсан тус хамтлаг 1996 оноос уран бүтээлээ туурвиж эхэлсэн ч, 2001 онд хамтлаг тарж буйг зарласан байдаг.

Улмаар 2007-2008 онд дахин түрхэн хугацаанд нэгдээд тарж байв. Хожим 2012 оны Лондонгийн олимпийн хаалтын тайзнаа эргэн нэгдэн дуулж байсан юм. Тэгвэл тус хамтлаг байгуулагдсаны 20 жилийн ой энэ онд тохиож, ойн өдрөөрөө хамтлагийн бүсгүйчүүд дахин нэгдсэн гэнэ.

Эх үрсийн элч дуучин “Ноён Бондгор” хэмээх өвөрмөц нэрээр олонд танигдсан дуучин бол Ц.Амарбаяр юм. Түүнд энэхүү содон нэрийг МУГЖ С.Жавхлан ах нь өгсөн гэдгийг нэгэн ярилцлагадаа дурьдсан байдаг. Түүний дуулсан “Миний найз”, “Дүү минь”, ” Хайрын солонго” гээд олон дуу нь Монголын ард түмний сонсох дуртай хит дуу болж байсан төдийгүй “Би Монгол хүн” дууг дуулж Өвөрмонгол, Бурят, Халимаг зэрэг Монгол үндэстэн бүхний дунд хит болж чадсан юм.