Сүүлд нэмэгдсэн

Түмнийхээ дунд хүндэттэй, олны дунд дуутай уран бүтээлч бол МУСТА дуучин Т.Дэлгэрмөрөн. Тэрбээр хамгийн сүүлд Янжинлхам бурхныг магтан алдаршуулсан бүтээлийг туурвиж нэлээдгүй магтаалыг хүртээд авсан.

Тэгвэл монгол түмнээ олон сайхан уран бүтээлүүдээрээ хүндлэгдсэн Дээгийгийн охин аавыгаа цэргийн баяраар гэнэтийн бэлгээрээ уяраажээ.

Ясны шөлний үндсэн түүхий эд нь яс юм. Яс нь мөлжүүртэй, мөлжүүргүй аль нь ч байж болно. Ясны шөл гаргахдаа үхрийн чөмөгт ясны булуу, хавирга, сээр, нуруу, ууцны ясыг ашиглана. Ясыг 8-12 см хэмжээтэй жижиглээд, хүйтэн усанд хийж, үхэр, тугал 3,5-4 цаг, гахай, хонь 2-3 цаг зөөлөн гал дээр чанана. Зарим эх сурвалжуудад загасны яс 2 цаг, хонь, тахианых өдрийн турш, харин үхрийн ясыг 24 цаг зөөлөн гал дээр чанана гэжээ. Шөнийн турш плиткээ асаана гэдэг нэг талаар аюултай учраас унтахаасаа өмнө плиткээ унтрааж, гадуур нь сайн ороогоод, таглаад, маргааш нь дахин зөөлөн гал дээр үргэлжлүүлэн буцалгаж болно. Амт оруулагч сонгино, сармис, лаврын навч зэргийг шөлийг гаргахаас 30-40 минутын өмнө хийнэ.

Өнөөдөр аргын тооллын 2016 оны Гуравдугаар сарын 19. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч Гал бич жилийн Хаврын дунд цагаагчин туулай сарын Билгийн тооллын 11. Санчир гараг. Үнэг одтой, 1 цагаан мэнгэтэй цагаан хулгана өдөр. Өдрийн барилдлага: Түлэх.Шүтэн барилдлага: Төрөхүй. Өдрийн наран 7 цаг 02 минутад мандан, 18 цаг 55 минутад жаргана.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Завхан голын эх, Увс нуур болон Их нууруудын хотгор, Идэр, Тэсийн голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.