Сүүлд нэмэгдсэн

Нидерланд улс гэхэд магадгүй таны санаанд уламжлалт салхин тээрэм, модон ултай голланд шаахай, амтат бяслаг, гауда вааран эдлэл орж байгаа байх. Нутаг дэвсгэрийн ихэнх нь нам дор газар тул Нидерланд буюу “Нам дор газар” гэж энэ орныг нэрлэжээ. Нидерландууд намаг шавартай газрыг далангаар хааж, дараа нь усыг соруулж хатаах замаар шинэ газар нутгийг бий болгож байсан түүхтэй.

Одоогоос 40 жилийн өмнө “Цэргийн бодол” дуугаараа залуусыг байлдан дагуулж байсан хамтлаг бол “ХУРД”. Тус хамтлаг 20 жилийн ойгоо дэлхийн хэмжээнд тэмдэглэж фэнүүдээ баярлуулсан билээ. Энэ сарын 08-нд буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын өдөрт зориулан “Ханьдаа дуулъя”, “Инээмсэглэ бүсгүйчүүд” гэсэн хоёр тоглолтоороо бэлэг барьж, нэгэн өдрийг нижгэр өнгөрүүлсэн. Тэгвэл одоо тун удахгүй болох цэрэг эрсийн баярыг тохиолдуулан “Цэргийн бодол” тоглолтоо өргөн барихаар боллоо.

Радио, телевиз, кино, медиа урлагийн чиглэлээр суралцдаг оюутан залуусын хүсэн хүлээдэг болсон дэлгэц, радиогийн шилдэг бүтээл шалгаруулах “Анхны бүтээл-7” наадам тун удахгүй энэ оны 4 дүгээр сарын 22-ны өдөр болох гэж байна.

Энэ сарын 4-нөөс 13-ны хооронд Осакад Азийн кино наадам амжилттай болж өндөрлөв.Тус наадамд найруулагч Б.Үйзэнмаа “Don`t look at me that way” бүтээлээрээ оролцож, “Most promising talent award” шагнал хүртсэн байна. Германы Баварийн кино наадмын “Шилдэг залуу найруулагч”-аар тодорсон тэрбээр шинэ киноны төсөл бичиж эхэлжээ.

Өнөөдөр аргын тооллын 2016 оны Гуравдугаар сарын 17. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч Гал бич жилийн Хаврын дунд цагаагчин туулай сарын Билгийн тооллын 9. Бархасвадь гараг. Өглөгт охин одтой, 3 хөх мэнгэтэй шар нохой өдөр. Өдрийн барилдлага: Хотол чуулган. Шүтэн барилдлага: Сансар. Өдрийн наран 7 цаг 05 минутад мандан, 18 цаг 54 минутад жаргана.

Зүүн зүгийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, төв, говь, зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Их нуурууд, болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн, говийн бүс нутгаар 8-13 градус дулаан, бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

Монголчуудынхаа үсний гоо зүйн чиг хандлагыг 2002 оноос эхлэн тодорхойлж байгаа MATRIX салонсалбартаа тэргүүлэгч билээ.

Шилдэг мастер стилистүүдээр багаа бүрдүүлсэн авьяаслаг хамт олон Эрхэм үйлчлүүлэгчдээ ойртож “BLUE SKY” Tower-т шинэ салбараа ирэх сард нээхээр болсон тухайгаа дуулгалаа.

Шинэ салбарын нээлтийн үеэр MATRIX салоны хамт олон үйлчлүүлэгчдээ энэ үеэрээ олон олон бэлэг, урамшуулал, хөнгөлөлтөөр бэлэг барина гэдэгт итгэлтэй байна.

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт тохижилт, хог хаягдлын олон нийтийн байцаагчаар томилогдон ажиллаж буй олон нийтийн байцаагчдыг чадавхижуулах сургалт болж байна. Энэхүү сургалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд дүүргийн Засаг даргын Тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтэс, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, “Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн” ТББ-тай хамтран зохион байгуулж байгаа юм.