Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр аргын тооллын 2015 оны аравдугаар сарын 16. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Намрын адаг улаан нохой сарын шинийн 3. Сугар гараг. Онгоц одтой, 3 хөх мэнгэтэй, хөхөгчин үхэр өдөр. Өдрийн барилдлага Шид. Шүтэн барилдлага Мунхрахуй. Өдрийн наран 7 цаг 36 минутад мандан, 19 цаг 16 минутад жаргана.

Ойрын 2 хоногтоо говь талын нутгаар салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтэн байхыг анхааруулж байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүснэ. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө хүйтэрч 3-5 градус дулаан байна.

Монголын хамгийн баян жүжигчин гэгдэх болсон Ж.Баясгаланг танихгүй хүн үгүй. Түүнийг баян хэмээн дуудах болсон нь урлагийн найзуудаа ивээн тэтгэдэг учраас л ийн “баян Баясаа” гэдэг болсон гэх.

Хөөрхөн гэгч нь жүжиглэж дэлгэцийн бүтээлд өнгө нэмчихдэг одоор залуу жүжигчин Б.Мишээл тодроод байгаа гэхэд буруутахгүй. Залуухан, царайлаг орчин үеийн бүсгүй маань “Учрал” кинонд 70-аад оны тулгар биетэй бүсгүйн дүрийг бүтээсэн юм. Түүнийг үзэгчид “Голланд сарнай”, “Код”, “Давхар цохилт”, “Дэлхийд дурласан сар” зэрэг киноны дүрээр нь илүүтэй танина. Тэгвэл түүний амьдралын аз жаргалтай өдөр өнөөдөр тохиож байна.

Хөвсгөл аймгийн Галт сумаас гаралтай залуу дуучин Д.Найдандоржийг дуунд дуртай түмэн андахгүй таних болсон. Тэрбээр оюутан ахуй цагаасаа өөрийн уран бүтээлээ туурвиж олны хүртээл болгосон авьяаслаг нэгэн.