Сүүлд нэмэгдсэн

“Шинэ үе”-ээс эхэлж, “Мөрөөдлийн театр”-аар овоглож яваа Т.Баттулга буюу Батушкаг шинэхэн бүтээлд тогложээ. “Буруу эргэлт”, “Гарал угсаа”, “Нарны жим”, “Эх орон дуудаж байна”, “Учрал” зэрэг кинонд гол дүрүүдийг бүтээсэн.

Тэрбээр дандаа даруухан залуугийн дүрд тоглодог таныг эротик кинонд тоглуулах санал ирвэл хүлээн авах уу хэмээн асуухад “Хүлээж авна. Эротик бол порно биш шүү дээ. Ажиллаж үзнэ. Хүйтэнд нимгэн, нойтон хувцастай зураг авахуулах хүнд юм билээ. Даараад эрүү чичрээд, үгээ хэлж чадахгүй. Гэтэл киногоо үзээд суухад нөгөө даарч хөрсөн нь мартагдчихаж байгаа юм. Тэр үед мэргэжлээрээ улам бахархдаг болсон” хэмээв.

Түүний ухаан сэтгэл хөдлөлийг нь давсан аж. Тэрбээр хүүгээ экс нөхөртэйгээ булаацалдахгүй байхаар шийджээ. Дуучин Мадонна өөрийн хүү Роккод сэтгэлийн шарх үүсгэхгүйн тулд экс нөхөр Гай Ричитэйгээ шүүхдэлцэхээ болихоор шийдсэн байна.

Энэхvv сонирхолтой тест энэтхэгийн сургаалийн vндсэн дээр зохиогдсон болно. Урьд хойд насны тухай онол, практик бvр эртнээс энэтхэг, тvвдэд бий болсон гэдэг. Та урьдах амьдралдаа хэн байсан болохыг энэхvv тестийн тусламжтай мэдэх боломжтой. Эхлээд өөрийн төрсөн өдөр, он сарыг нэм. Ингэхэд 1- 9 хvртлэх тоо гарч байх ёстой. Жишээ нь, та 1963 оны 8-р сарын 29 нь төрсөн гэж бодъё. (29.08.1963) 2+9+0+8+1+9+6+3=38. Бий болсон тоог 3+8=11 нэмнэ. Vvнийгээ задлаад 1+1=2. Таны тоо-2

Орчин үеийн дэлхийн киноны хөгжмийн өнгө төрхийг тодорхойлогч АНУ-ын киноны хөгжмийн зохиолч, удирдаач Nathan Felix болон “Noise Revival Orchestra”, Испанийн Мадрид хотоос “Planeta Lem“ хамтлагууд улсын Филармонийн урилгаар манай оронд хүрэлцэн ирж шилдэг тоглохоор боллоо. Тус тоглолтонд Nathan Felix улсын Филармонийн Симфони найрал хөгжмийг удирдан өөрийн шилдэг бүтээлүүдээ хүргэхээс гадна “Noise Revival Orchestra”, “Planeta Lem“ хамтлагууд өрнийн орчин үеийн рок хөгжмийн хөнгөн хэмнэлийг мэдрүүлнэ.

Монголын кино урлагт нэгэн шинэ өнгө төрхийг бий болгон, үзэгч олны төдийгүй уран бүтээлчдийн талархлыг хүлээсэн шилдэг бүтээлүүдээ дэлгэцэнд гаргаж буй “Хувьсал” продакшныг У.Уранчмэг гавъяатгүйгээр төсөөлөх аргагүй биз ээ. Улсын драмын эрдмийн театрын өмнө барьдаг шилдэг жүжигчдийн нэг гэгдэж явсан тэрбээр өнгөрсөн хугацаанд тайз дэлгэцийн олон сайхан дүрээрээ хэн хүний сэтгэлд хоногшиж, эчнээ танил болсон нэгэн.