Сүүлд нэмэгдсэн

Учир нь хувь тавилан гэдэг өөрөө хамгийн сайн “нягтлан бодогч” юм. Тэр хэнд юу өгснөө, хэн хэнээс юу авсныг, хэн хэнийг хэрхсэнийг хэзээ ч мартдаггүй. Тэр заавал хариуг нь өгдөг, бас төлбөрийг нь төлүүлдэг.

Саруулын Төгс “Азийн шилдэг топ модель” тэмцээнд оролцож байгаа. Уг тэмцээнд Монгол улсаас оролцож байгаа анхны модель нь С.Төгс юм. Тэрбээр өөрийн танилцуулгадаа: Саруулын Төгс. 24 настай. Монгол улсаас анх удаа энэ тэмцээнд оролцож байна. Ганц бие эх гэдгээ хэлж байсан юм. Ингээд С.Төгсийн оролцсон тэмцээний эхний хэсгийг хүргэе.

Өнөөдөр аргын тооллын 2016 оны Гуравдугаар сарын 11. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч Гал бич жилийн Хаврын дунд цагаагчин туулай сарын Билгийн тооллын 3. Сугар гараг. Дэлгэрүүлэгч одтой, 9 улаан мэнгэтэй хар луу өдөр. Өдрийн барилдлага:Үл зохилдох. Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй. Өдрийн наран 7 цаг 16 минутад мандан, 18 цаг 47 минутад жаргана.

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст зүүн өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Их нуурууд болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 12-17 градус, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.

Зургаан сарын дараа худалдаанд гарах “Apple” брэндийн шинэ бүтээгдэхүүн “Iphone7” ямар байх тухай таамаг багагүй гарсан. Шинэ загвар ямар дэвшилтэт давуу талтай байх бол гэсэн хүлээлт үүсээд байгаа. “Iphone7” загварын гар утас усан дотор зураг авж болдог, усны бүрэн хамгаалалттай байх нь тодорхой болсон.

Холливудын алдарт жүжигчин Will Smith-ийн охин 15 настай дуучин, жүжигчин, өсвөрийн од Willow Smith “Chanel”-ийн шинэ нүүр царайгаар тодорчээ. Энэ талаар Willow өөрийн цахим хуудаснаа “Karl болон Chanel-ын бүх ажилчдад намайг сонгосонд маш их баярлалаа. Энэ бол миний хувьд нэр төрийн хэрэг” хэмэн бичжээ.

Нарны гэрлийн энергийг боломжтой үед нь түлхүү ашигласнаар цахилгаан эрчим хүчийг хэмнэх зорилгоор манай улс БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн /хуучин нэрээр/ 1983 оны 51 дүгээр, 1985 оны 74 дүгээр, Засгийн газрын 2001 оны 93 дугаар тогтоолын дагуу жил бүрийн 3 дугаар сарын сүүлчийн долоо хоногт Баасан гарагаас 9 дүгээр сарын сүүлийн долоо хоногийн Баасан гараг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулан ажил, үйлчилгээний эхлэх цагийн хуваарийг хэвээр мөрдөж байсан нь тодорхой салбарын үйл ажиллагаа иргэдийн амьдралд ач холбогдлоо өгч иржээ.