Сүүлд нэмэгдсэн

Эхийн сүүний өглөөний найрлага нь оройныхоосоо, нэг сартай хүүхдийн сүүний найрлага нь долоо сартайгийнхаасаа өөр байдгийг та мэдэх үү?
Эхийн сүү маш их ач тустай гэдгийг хүн бүр мэддэг ч, яг юунд сайн гэдгийг тэр бүр мэддэггүй шүү дээ. Эхийн сүү нь лабораторийн нөхцөлд боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрдсэн найрлагатай бөгөөд хүүхдийн байнга өөрчлөгдөж буй хэрэгцээнд зориулагдан найрлага нь байнга өөрчлөгдөж, шинэчлэгдэж байдаг байна.

Жирийн нэгэн тэтгэвэрт суудаг өвгөн танд хандаж байна. Энэ захидлыг “та” уншихаас өмнө ард түмэн уншиг гэж бодлоо… Саяхан хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан таны цагийн байдалд зохируулсан “лүндэн”-гийн тухай сонслоо… Чих, нүд хоёртоо итгэхээс аргагүйд хүрэв. Утга агуулга нь Монголд болох АСЕМ-ын хурлын үеэр хөдөөний түмэн нийслэл хот руу орж ирэхгүй байх, хотын иргэд болж өгвөл хотоосоо гарч явбал зүйтэй… гэсэн “лүндэн” бололтой юм… Энэ “лүндэн”-гээ аймаг, хот, сумдын засаг дарга нарын газарт “буулгасан” бололтой… Олон жилийн төрт ёсны түүхтэй, хүлээцтэй, тэвчээртэй, Монголын ард түмэн та бүхний олон алдааг уучилж байгаа шүү!

Сүнсний тухай олон янзын ойлголт байдаг. Сүнс нь тухайн хүний бие барагдан нас барах сүүлчийн амьсгалаа автал зүрхний үл эвдрэлцэх хэсэгт оршдог байна. Бурханы шинжлэх ухаанд хүн бүрэлдэхэд хамгийн түрүүнд зүрх нь үүсдэг хэмээн тайлбарладаг аж. Сүнс хэдийгээр барих биегүй зүйл ч хүнд ямар сүнс шингэснээр нь хүний хойдын төрөл дэх зан араншин амьдрал ахуй нь тодорхойлогддог гэнэ.

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Өнөөдрийн хуралдаанаар соёлын биет бус өвийг түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэжээ.Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид мөнгөн шагнал олгох журмыг хавсралтаар баталж, онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагч, хувь хүн, бүлэг, хамт олныг тодруулж мөнгөн шагнал олгоход шаардагдах 100 сая төгрөгийг 2017 оны төсвийн жилээс эхлэн жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлэхийг Сангийн сайд Б.Болор, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нарт үүрэг болголоо.

Өнөөдөр аргын тооллын 2016 оны Гуравдугаар сарын 10. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч Гал бич жилийн Хаврын дунд цагаагчин туулай сарын Билгийн тооллын 2. Бархасвадь гараг. Могойг хүлэгч, 1 цагаан мэнгэтэй цагаагчин туулай өдөр. Өдрийн барилдлага:Үл зохилдох. Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй. Өдрийн наран 7 цаг 18 минутад мандан, 18 цаг 46 минутад жаргана.

Анхны ерөнхийлөгч асан П.Очирбат дээлийнхээ энгэрт газрын тос нялсан тэр цагаас хойш уул уурхай манай нийгэм эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх салбар мэт хэн бүхэнд ойлгогдож ирлээ. Гэтэл сүүлийн 20 гаруй жил манай төрийн бодлогын эн тэргүүнд үргэлж боловсрол тавигдаж, боловсролыг тэргүүлэх салбар болгон хөгжүүлнэ гэсэн уриа лоозонтой бид явж ирсэн байх юм. Энэ нь эрх баригч намууд сонгогчдын итгэлийг олж авах нэг хэрэг, харин дараа нь юу хийх нь сонгогчдод ер падгүй болсныг илтгэж байгаа хэрэг.

УДЭТ-ын жүжигчин Г.Эрдэнэбилэгийг уншигчид андахгүй сайн танина. Тэрбээр гэр бүлийн амьдралд нэг их яаралгүй эхлүүлсэн. “Аав” нэртэй дэлгэцийн бүтээлээ жилийн өмнө үзэгчдийн хүртээл болгож тухайн өдрөө нуган үрээ өлгийдөж авсан гэдэг.

Түүний хүү Э.Билгүтэй нэг ой хүрчээ. Хүүгийнхээ төрсөн өдрөөр найз нөхөд, хамт олон, гэр бүлээрээ цуглан нижгэр тэмдэглэжээ.