Сүүлд нэмэгдсэн

Оросын нэрт яруу найрагч Борис Пастернак өөд болохоосоо арваад хоногийн өмнөөс цонхийсон цагаан царайтай явдаг болжээ. Учир нь нэг найзынх нь гэрт байсан түүний гипсэн цээж баримал гэнэт нурж унасаныг сонссон юмсанж. Тэр ч бүү хэл, “Би удахгүй энэ ертөнцөөс явна” гэж ярьж байсан аж.

Монгол поп опера “Увертюра” хамтлагийн залуучууд өөрсдийн хүсэл мөрөөдлөө биелүүлж, энэ оны эхээр “Надад үлдсэн найз” мюзиклээ тоглосон нь үнэнч фенүүдээсээ болон үзэгч түмнээс өндөр үнэлгээ авсан билээ. Тэгвэл тэд бүтээлийнхээ чанар чансааг үнэлүүлэхээр “Гэгээн Муза 13” наадамд шилдэг хөгжмийн зохиолч, шилдэг эрэгтэй гол дүр, шилдэг эрэгтэй туслах дүр, шилдэг эмэгтэй туслах дүр гэсэн номинациудад нэр дэвшин өрсөлдөж байгаа билээ.

Эрт, орой хэзээ нэгэн цагт энэ үйл явдал болох л байлаа. Барууны хэвлэлүүд аль эртнээс л Бейонсе, Жэй Зи нарын харилцаанд ан цав суусан хэмээн мэдээлж байсан билээ. Харин тэд олон нийтэд үүнийгээ ил тод харуулахгүй байхыг хичээж ирцгээсэн.

Дуучин, жүжигчин Женнифер Лопестой учрахыг нэлээн олон эрчүүд мөрөөддөг. Гэхдээ одоогоор Каспер Смарт гэгч бүжигчин залууд аз дайрч байгаа билээ. Тэгвэл түүний 23 настай шүтэн бишрэгч Лэн Сэнсон азаа үзэхээр шийдэж, дэлхийн хэмжээний одыг болзоонд урьсан хөгжилтэй видео бичлэг хийжээ.

“Хүмүүн фильм”-ийн бүтээл “Бүү март” кино өнөөдөр нээлтээ хийж, бүх кинотеатраар үзэгчдийн хүртээл болох гэж байна. БНМАУ-ын Ардын Их Хурлын дарга, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга, МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Жамбын Батмөнхийн амьдралаар намтарчлан бүтээсэн уг кино нь мартаж болохгүй түүхийг хүмүүст хүргэж байгаагаараа онцлог гэж кино бүтээгчид өгүүлжээ. “Бүү март” киноны зохиолыг Ж.Мөнхбат бичиж, А.Мөнхсүх найруулсан юм. “Бүү март” киноны баатрууд нь дан түүхэн хүмүүс байгаа бөгөөд тэдний дүрийг хэн бүтээсэн болоод хэр төстэй жүжигчдийг сонгосон бэ, нүүр хувиргалт, тухайн хүнийхээ онцлогийг хэрхэн гаргав гэдэг нь хэн бүхэнд сонирхолтой. Тиймээс бид энэ удаа түүхэн дүрд хувирсан жүжигчдийн тухай мэдээллийг уншигчдадаа хүргэе.

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр хавар цагийн үзвэрийн нээлтээ XX зууны шилдэг балет “Спартак”-аар нээж, энэ амралтын өдөр тоглох гэж байна. Үргэлжлүүлэн “Хунт нуур”, балет “Кармен” дуурийг тус тус тоглох нь ээ.“Спартак” балетад Ромын эсрэг боолын бослогын удирдагч Спартакийн тухай өгүүлдэг. Эмгэнэлтэй төгсгөлтэй ч эрх чөлөөний баатарлаг тэмцлийн түүхийг харуулдаг аж. Эл балетыг энэ сарын 16,17-нд 17.00 цагт тоглох юм.