Сүүлд нэмэгдсэн
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 242 дугаар тогтоолоор “Хубилай сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ой”-г орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн билээ.Энэхүү түүхэн ойн хүрээнд ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид “Хубилай хаан ба түүнийг залгамжлагчид” каталогийг хэвлүүллээ.
Уг бүтээлд Хубилай хааны намтар түүх, Монголын Юань улсын үеийн нийгэм, эдийн засгийн байдал, соёл, шинжлэх ухааны ололт амжилтын талаар судлан авч үзсэн байна. Мөн бүтээлд Хубилай хааны талаарх сурвалж, судалгааны бүтээлүүдэд хэрхэн үнэлж ирснийг тэмдэглэн дэлхийн түүхэнд оруулсан түүний хувь нэмрийг дурдан өгүүлсэн юм.
Өнөөдөр аргын тооллын 2015 оны Есдүгээр сарын 21. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Намрын дунд хөхөгчин тахиа сарын шинийн 8. Сумъяа гараг. Гар одтой, нэг цагаан мэнгэтэй, цагаан хулгана өдөр. Өдрийн барилдлага Рашаан.Шүтэн барилдлага Нэр өнгө. Өдрийн наран 6 цаг 48 минутад мандан, 18 цаг 58 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна хэмээжээ.
Ойрын өдрүүдэд зарим нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орохыг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна. Өнөөдөр Улаанбаатарт үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 10-12 градус дулаан байна.
Монголын урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан цөөн тооны хамтлагийн нэг бол яхын аргагүй “Номин талст” хамтлаг билээ.
С.Цэрэнчимэд алтан медаль хүртэж эх орныхоо төрийн далбааг Ташкентын тэнгэрт мандуулж 19 настайдаа Дэлхийн аварга болсон түүнээр Монголчууд бахархдаг билээ. Тэрбээр саяхан болж өндөрлөсөн АНУ-ын Лас-Вегас хотод болсон ДАШТ-д хүч үзэн мөнгөн медалийн эзэн болсон. Ийнхүү Дэлхийн аваргаас хос медалтан болж олны бишрүүлсэн түүнд төмөр хүлгийг бэлэглэжээ.
“Боловсрол суваг” телевизийн “Хувь тавилангийн ээдрээ” олон ангит уран сайхны киноны гол дүрд тоглож олны танил болсон Г.Золзаяаг залуус андахгүй. Өмнө нь “Sound of kiss” охидын хамтлагт дуулдаг байсан гэдэг.
Трансжендерүүдийн дунд зохиогддог дэлхийн нэр хүндтэй “Miss international Queen” тэмцээнд Монголоос Б.Солонго оролцож шилдэг 10 оролцогчийн нэгээр үлдэж олны танил болсон түүнийг өдгөө танихгүй хүн ховор биз ээ. Тэгвэл тэрбээр эмэгтэй төрхөө өөрчлөхөөр их хичээл зүтгэл гаргаж яваа гэнэ.
Өдөр тутмын нүүр будалт болон үсээ хэрхэн ороох вэ /Бичлэг/
