Сүүлд нэмэгдсэн

Зууны манлай эстрадын дуучин, МУГЖ Б.Сарантуяа олон зуун шүтэн бишрэгчтэй. Тэрбээр наадмын өмнө ээжийнхээ нутаг Якутаар аялаж, амраад ирсэн. Өнгөрсөн зун уран бүтээлээ туурвиад амрахдаа бага цаг зарцуулсан дууч бүсгүй маань гэр бүлийнхэнтэйгээ энэ зун алжаалаа тайлж сайхан амарч яваа гэнэ шүү.

УИХ-ын гишүүн О.Содбилэг хэвийн төрсөн нярайн 60% шарлалттай төрдөг юм байна. Манай төрөх тасгуудад энэхүү шарлалтыг арилгадаг гэрлийн эмчилгээний тусгай тоног төхөөрөмж дутагдаж байна. Би энэхүү нөхцөл байдлыг сайжруулах тал дээр ажиллахаар боллоо. Удахгүй үр дүнг нь танилцуулах болно хэмээн өөрийн цахим хуудсаараа мэдэгдэж байсан билээ. Тэгвэл энэхүү сайн үйлсийн ажил нь биелэлээ олов.