Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр аргын тооллын 2016 оны Хоёрдугаар сарын 6. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн адаг шар үхэр сарын шинийн 28. Санчир гараг. Суулга одтой, 7 улаан мэнгэтэй шар морь өдөр. Өдрийн барилдлага: Идэр. Шүтэн барилдлага: Төрөхүй. Өдрийн наран 8 цаг 04 минутад мандан, 17 цаг 47 минутад жаргана.

Манай үеийн домогт хөлбөмбөгчдийн нэг Месси өөрийнхөө хамгийн үнэнч хөгжөөн дэмжигч Афган хүү Муртаза Ахмадиг Испанид урьжээ. Хөлбөмбөгт үнэн сэтгэлээсээ дуртай, Мессигийн хөгжөөн дэмжигч таван настай энэ хүүд тариачин эцэг эх нь жинхэнэ өмсгөл авч өгөх мөнгөгүйгээс хүү цэнхэр уутаар өөртөө өмсгөл хийж өмссөн нь олны хайрыг татсан юм.

Монголын үг урлаачдын нийгэмлэгийн тэргүүн, олонд “Чилаа” нэрээр танигдсан лектор Г.Бандицэрэн энэ сарын 14-ний өдөр буюу гэгээн хайрын өдрөөр залуустаа зориулсан “Зүрхний цоорхойд минь амьдраач” хайр сэтгэл, уярал, урам сэтгэмжийн лекцийг Үйлдвэрчний эвлэлийн соёлын ордоны бага танхимд ганцхан удаа унших гэж байна. Тиймээс лектор Чилааг сониныхоо зочны хойморт урьж ярилцлаа.

Цагаан cap гэдэг нь бүхэлдээ бүх юм хиргүй ариун байхын бэлгэдэл юм. Өвлийн адаг сарын 29 бол өмнөх оны бүх зүйлээ цэгцэлж, цэвэр сайхан болгож, золгоход бэлэн болж байгаагаараа онцлог. Өнгөрч буй оныхоо ажил төрөл аливаа нэгнээ цэгцэлж, бүх хир тоосноосоо салахыг үнэн санаанаасаа эрхэмлэвэл зохилтой.

Эцэг эхчүүдийн хүүхдэдээ хэлсэн үг сэтгэл зүйд нь нөлөөлж, өөртөө итгэлгүй, ууртай, бусад руу дайрч давшилдаг хүн болоход нөлөөлдөг гэнэ. Тухайлахад “Одоо бас юу болов?”, “Чи бас яачихаа вэ?”, “Би чамд хайргүй”, “Чи тэнэг” зэрэг үгс насанд хүрсэн хойно ч сэтгэлээс гардаггүй тухай судалгаанд оролцсон насанд хүрэгчид хариулжээ. Үг хэлээр дайрч доромжлох нь хүүхдийн хөгжилд саатал үүсгэдэг бөгөөд судлаачид сэтгэлзүйн дайралт бие махбодийн болон бэлгийн хүчирхийллээс ч илүү хор учруулж болно гэж үздэг. Өөр нэг судалгаанд хүүхдээ хашгирч загинах нь тэднийг алгадаад авсантай тэнцдэг гэжээ.

Дуучин Ш.Хүрэлбаатар буюу Хүрэлээг үзэгч, сонсогчид уран бүтээлээр нь илүүтэй сайн танина. Түүний уран бүтээлийн сан “Миний хоёр жаргал”, “Белые рози” буюу “Цагаан сарнай”, “Энх өглөө”, “Шинэ жилээр”, “Чам руу” зэрэг дуугаар олны сайшаалыг хүртсэн дуучин.

Тэрбээр 2016 оны уран бүтээлээ “Миний дурласан бүсгүй” дуугаараа нээлтээ хийхээр ажилдаа хэдийнээ орсон гэнэ шүү. Цоо шинэ дууныхаа клипны зураг авалтыг эхэлсэн бөгөөд 2 сарын 14 нд буюу хайрын өдрөөр цацаж хосууддаа бэлэг барихаар болсоноо дуулгалаа.

Бид ихэнх хүмүүсийн баяраар нэмсэн жин нь хасагддаггүй тухай, мөн баяраар олж авсан тэр таргалалт, өөх тостой хоолны буруу хэрэглээ хүний биед ихээхэн хэмжээний өвчлөлийг бий болгож нас баралтын дийлэнх шалтгаан болж байдаг талаар Цагаан сар ба хар эрүүл мэнд нийтлэлээрээ тус тус хүргэсэн. Харин энэ удаад цагаан сараар ихэвчлэн хэрэглэдэг хоол хүнсний илчлэгийн хэмжээг тооцон үзэж, байх ёстой нормтой нь харьцуулан, мөн баяраар хэтэрхий их идэж зохистой илчлэгийн хэмжээнээсээ хэтэрсэн тохиолдолд ямар хөдөлгөөн хийж илчлэгээ шатаах талаар зөвлөмжийг хүргэж байна.

Монголчуудын уламжлалт баяр Цагаан сар хаяанд ирлээ. Айл бүр идээ будаа, бэлэг сэлтээ базааж, баярын уур амьсгал хаа сайгүй оржээ.

Цагаан сараар айл болгон бууз хийдэг. Бууз нь монголчуудын Цагаан сарын хүндэтгэлийн зоогийн нэг. Ийм болохоор айл бүр буузаа хүрэлцэхүйц хэмжээгээр урьдчилан хийж хөлдөөж нөөцөлдөг.