Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Долдугаар сарын 25. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн зуны адаг харагчин хонь сарын шинийн 9. Санчир гараг. Хонгорцог одтой, 5 шар мэнгэтэй хар бар өдөр. Өдрийн барилдлага Тийн мэдэхүй. Шүтэн барилдлагаМод. Өдрийн наран 5 цаг 26 минутад мандан, 20 цаг 35 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Албаны ёсны нээлтээ өнгөрөгч сарын сүүлээр хийсэн VIBE FM 105.5-ийг өдгөө залуус сонгон сонсох болжээ. Тус FM нь хуучны бөгөөд орчин үеийн гээд бүхий л цаг үеийн дуунуудыг сонсогчдынхоо хүртэл болгодог. Мөн бүхий л урсгалын шилдэг хөгжмийг цаг алдалгүй толилуулдаг нь VIBE FM 105.5-н онцлог.

Увс аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой, Монгол бөхийн их баярын хүрээнд аймгийн бөхийн өргөөний гадна Монголын бөхийн хөшөөт цогцолборын нээлт боллоо. Монгол Улсын дархан аварга, Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх аваргын хөшөөний нээлтийн ёслолын үйл ажиллагаа боллоо. Хөшөөний нээлтийн үйл ажиллагаанд дархан аварга Х.Баянмөнхийн гэр бүл, үр хүүхэд, ач зээ, Хууль зүйн сайд, Увс нуур бөхийн галын тэргүүн Д.Дорлигжав, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар, Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн, ЗДТГ-ын дарга Г.Болор-Эрдэнэ нар оролцлоо.

Монгол бөхийн их баярыг Увс аймагт тэмдэглэн өнгөрүүлж байна. Монгол Улсын дархан аварга, XX зууны манлай бөх Х.Баянмөнх аваргын хөшөөт цогцолборын нээлт өнөөдөр ёслол төгөлдөр боллоо. Нээлтийн ёслолын үеэр дархан аварга А.Сүхбат, Монгол Улсын аварга С.Мөнхбат, Монгол Улсын арслан Д.Ганбат, П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, гарьд Б.Гантогтох, заан Б.Бумбаяр тэргүүтэй “Шонхор” клубийн хамт олон багшдаа хүндэтгэл үзүүлж алтан аяга бэлэглэлээ. Дархан аварга А.Сүхбат “ Монголын баруун хязгаарт Монгол бөхийн их баяр тохиож байна.

Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан 100 жилийн өмнө Их хүрээнд тэмдэглэдэг байсан Даншиг наадмыг сэргээнМонголын бурхан шашны сүм хийдүүд, НЗДТГ-тай хамтран Улаанбаатар хотноо Хүй долоон худагтэнэ сарын 8, 9-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхээр боллоо. Наадмыг зохион байгуулагчид өчигдөр мэдээлэл өгсөн юм.

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба Дэлхийн оюутны спортын 28 дугаар Универсиад наадмаас медаль хүртсэн баг тамирчдыг ЭМСЯаман дээр хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр Дэлхийн оюутны спортын 28-р Универсиад наадмаас медаль хүртсэн тамирчдад наадмын зохин байгуулах хорооноос олгосон дипломыг албан ёсоор гардуулсан юм.

“Эмоци” хамтлагийн захирал жүжигчин СТА Түвшинтөр буюу Төөтөөг бид хошин урлагийн олон дүрийг гайхалтай амьдруулдагаар нь мэднэ. Тэгвэл эрхэм уран бүтээлчийн талаар сөрөг мэдээллүүд цахим орчинд нилээд газар аваад байна.