Сүүлд нэмэгдсэн

Нас ахих тусам ухаан суудаг гэдэг. Тэгвэл SplashData компаниас дэлхий дахины интернет хэрэглэгчид төдийлөн ухаан суугаагүй байгааг нотоллоо. Тэд өнгөрсөн онд хулгайлагдсан интернетийн олон сая нууц үгэнд анализ хийж, хамгийн өргөн хэрэглэгддэг 25 нууц үгийг жагсаажээ. Хоёр сая нууц үгнээс түүвэр хийхэд “123456”, “password” зэрэг үгс өргөн хэрэглэгдсэн хэвээр байжээ.

1. 123456

“Мэргэжлийн зураачдын нэгдсэн үзэсгэлэн” уран зураг сонирхогчдын хүртээл болоход бэлэн боллоо.Эл үзэсгэлэн нь 2016 оны нэгдүгээр сарын 18-28-ныг хүртэл харааны яруу найраг сонирхогчдын мэлмийг баясгах ажээ. Сонирхуулахад “Мэргэжлийн зураачдын нэгдсэн үзэсгэлэн”-д 50 орчим уран бүтээлчид оролцох нь ээ.

Монголд поп опера урлагийн өнгийг тодорхойлж Монголын урлагт өөрсдийн орон зайг бий болгосон “Увертюра” хамтлагийн залуучууд сонсогч фенүүддээ бэлэг барихад ердөө хоёр хоног үлдээд байна. Тэд өөрсдийн мөрөөдлийн нэгэн чухал хэсэг болох “Надад үлдсэн найз” мюзиклээ тоглох гэж байгаа бөгөөд тоглолт энэ сарын 22, 23, 24-ны өдрүүдэд “Улсын драмын эрдмийн театр”-ын тайзнаа болно.

Өнөөдөр аргын тооллын 2016 оны нэгдүгээр сарын 21. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн адаг шар үхэр сарын шинийн 12. Бархасвадь гараг. Гөрөөсөн толгой одтой, Таван шар мэнгэтэй, хар бар өдөр. Өдрийн барилдлага: Хотол чуулган. Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй. Өдрийн наран 8 цаг 26 минутад мандан, 17 цаг 24 минутад жаргана.

Монгол Улсын Филармони иргэд олон нийтийн урлаг гоо зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор “Хөгжмийн боловсролын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж буй бөгөөд тус хөтөлбөрийн хүрээнд энэ онд зургаан төслийг хэрэгжүүлэх болсон талаар олон нийтэд мэдээлэл хүргэв.

Өчигдөр Тэнгис кино театрт “Кино цамхаг” студийн бүтээл “Ороолон” уран сайхны киноны нээлт боллоо.

Тус студи нь аймшгийн төрөл жанрын уран бүтээлээр дагнасан Монголын цорын ганц студи бөгөөд өмнө нь “Зоорь”, “Хүүхэлдэй” зэрэг аймшгийн киног бүтээж, үзэгчдээс нэлээд өндөр үнэлгээ авч байсан билээ.