Сүүлд нэмэгдсэн

Оскарын шагнал гардуулах 88 дах удаагийн ёслолын ажиллагаа Лос-Анжелес хотын “Долби” театрт ирэх хоёрдугаар сарын 28-нд болно.

Энэхүү хүндтэй шагналыг ямар кино, жүжигчин авахыг Оскарын шүүгчид тодруулдаг. Тэгвэл Кино академийн дээд шагналд нэр дэвшигчдийн нэрсийг зарлажээ. Оскарын хамгийн олон номинацид нэр дэвшсэнээрээ “The Revenant”, “The Martian” болон “Mad Max: Fury Road” кинонууд тэргүүлж байна.

Барилга хот байгуулалтын сайд, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ нь Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгчээр ажиллаж байсан. Ийн ажиллах байх хугацаандаа нотлох баримтыг устгасан байна. Үүнээсээ болж ажлаасаа халагдаж, цолоо хураалгажээ. Түүнийг ноцтой ноцтой зөрчил гаргасан хэмээн тухайн үеийн цагдаагийн дарга Д.Сандаг-Очир ажлаас нь халсан байна.

Уг баримт олон нийтэд ил боллоо.

“Амьдралын тань аз жаргалтай мөчийг бид мөнхөлнө” гэсэн уриатай Venus photo studioнь 2012 оноос үйл ажиллагаагаа эхлүүлэн ажиллаж байгаа бөгөөд 1000м2талбайд хамгийн сүүлийн үеийн шинэлэг тоног төхөөрөмж, бодит орчин бүрдсэн олон төрлийн тайз засал дээр гоёлын болон монгол үндэсний хувцас, гоёл чимэглэлийн өргөн сонголт, шилдэг хэвлэлт, мэргэжлийн зурагчин, нүүр хувиргагч гэх мэт найрсаг чадварлаг хамт олонтойгоор ажиллаж байна.

Хүн эрүүл хооллож, хөдөлгөөнтэй байж, спортоор хичээллэж зөв амьдарснаар урт наслаж болдгийн адил гар утас болон бусад цахилгаан хэрэгслийнхээ баттерей, зайг ч мөн зөв хэрэглэснээр илүү уртасгаж болдог байна. Энэ нь нэг удаа цэнэглээд хэрэглэх насыг биш зай нурах гэж ярьдаг тэр хүртэлх насыг уртасгахыг хэлж байгаа юм.

МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохиож оны шилдэг яруу найраг, шилдэг шүлэгчийг тодруулдаг утга уянгын их наадам “БОЛОР ЦОМ” анхлан 1983 онд зохиогдсон цагаас хойш өдгөө 33 дахь жилийнхээ босгийг алхах гэж байгаа билээ. Тус наадам хоёрдугаар сарын 2-нд Улаанбаатар хотноо болох гэж байна. Тус наадамд өрсөлдөх найрагчдын бүтээлийн Монголын зохиолчдын эвлэл дээр хүлээн авч байгаа аж.