Сүүлд нэмэгдсэн
Өнөөдөр аргын тооллын 2015 оны Долдугаар сарын 3. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн зуны дунд хар морь сарын 16. Сугар гараг. Элдэв тэнгэртэн одтой, 9 улаан мэнгэтэй цагаан луу өдөр. Өдрийн барилдлага Шид. Шүтэн барилдлага Хүрэлцэхүй. Өдрийн наран 05 цаг 07 минутад мандан, 20 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Халх голын сав газраар 23-28 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар 29-34 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.
Уран бүтээлч бүр өөрийн онцлогийг бүтээлдээ шингээж өгдөг. Тэгвэл зураач Э.Мягмардорж дарсаар хөрөг зураг зурдаг бөгөөд түүний бүтээлүүд сүүлийн үед олны анхаарлыг татаж байна.
Тэрбээр зарим хөрөг зургийг тухайн хүний орд болон ивээл цэцэг зэрэг бусад бэлгэдлүүдтэй нь хамтатган зурдаг байна. Ингээд түүний хөтлөн явуулдаг “Wine art” хуудсаас зургуудыг хүргэе.
Хүний амьдралд хамгийн мартагдашгүй гэгээлэг, жаргалтай үйл явдал бол хурим гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Үхэл салгатал хамтдаа байж, бие биедээ үнэнч байхаа илэрхийлэн хуримын бөгжөө солилцох тэр мөч хүн бүрийн нандин хайрын дурсамж юм. Сүйт бүсгүйгээ харан аз жаргалтай мөчдөө итгэж ядан баярлаж нулимс унагах эрчүүдийн жаргалтай агшныг харуулсан гэрэл зургуудыг хүргэе. Та ч гэсэн хуримынхаа жаргалтай өдрүүдээ дурсаарай.
Увс аймгийн хүчит бөхчүүдийн Бөхийн “Увс нуур гал”-ын наадмын сорилго барилдаан энэ сарын 4-нд Харзтайн амралтанд болох юм байна. Энэхүү сорилго барилдаанд Монгол Улсын отгон аварга С.Мөнхбат, Монгол Улсын арслан Б.Ганбат, улсын харцага Ө.Бат-Орших, улсын начин С.Батсуурь нарын тэргүүтэй аймаг, цэргийн цолтой бөхчүүд наадмын бэлтгэлээ өндөрлүүлж сорилго барилдаанаа хийхээр болжээ.
ДБЭТ-ын хамт олон нөгөөдөр Чингисийн талбайд “Best of Classic-Open air” тоглолтоор үзэгчиддээ мэндчилэх гэж байна. Тус театрынхан өнгөрсөн оны долдугаар сарын 6-нд “Саунд оф Монголиа” компани, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн соёл урлагийн газарын дэмжлэгтэйгээр төв талбайд зохион байгуулж байсан билээ.
Монголдоо төдийгүй дэлхий дахинд язгуур урлагийн гайхамшгийг мэдрүүлэхээр хүчин зүтгэж байгаа Язгуур хамтлагийн уран бүтээлчид энэ жилийн наадмын тоглолтын нээлтэд уригджээ. Тодруулбал Үндэсний их баяр наадам, Их монгол улс байгуулагдсаны 809 жилийн ой, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд наадамчин олондоо зориулан тоглогдох “Монголын гайхамшигт урлаг” ардын урлагийн тайлбарт тоглолт, уламжлалт наадгайн тэмцээн уралдаан, үндэсний хувцас загварын шоу тоглолт үнэ төлбөргүй зохион байгуулагдах бөгөөд тус тоглолтын нээлтэд “Язгуур” хамтлаг оролцож уран бүтээлийн дээжээсээ толилуулахаар болжээ.
“НАЙРСАГ УЛААНБААТАР” аяны хүрээнд 2 дахь жилдээ Чингисийн талбайд сонгодог урлагийн үдэш буюу Best of Classics- Open air тоглолт болох гэж байна. Саунд оф Монголиа компанийн санаачлагаар УДБЭТ, НЗДТГ, НСУГ хамтран өвөрмөц тайз, онцгой хөтөлбөр бүхий дэлхийн сонгодог болон үндэсний бүтээлийн дээжсээс сонгон бэлтгэсэн бүрэн хэмжээний тоглолтыг үзүүлэхээр зэхэж байна.